Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэлж байна. 

Сонсгол 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд Төрийн ордонд болох юм.

Тус сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудсан талаар Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн ярьсан юм. 


Энэ үеэр эмзүйн салбарын ерөнхий мэдээллийн талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа. 

  • Эм ханган нийлүүлэх байгууллага 2020 онд 384 байсан бол түүнээс хойш өсөж 2023 оны байдлаар 453 болсон. 
  • Эмийн сангийн тоо 2020 онд 2,343 байсан бол түүнээс хойш өсөж 2023 оны байдлаар 2,857 болсон байна.
  • Харин эмийн үйлдвэрийн тоо 2021 онд 43 байсан бол түүнээс хойш буурч 2023 онд 39 болсон байна. 

Эмийн сангийн тоо болон хүн амын тоон харьцааг авч үзэхэд нийслэлд 1,000 хүн тутамд нэг эмийн сан, орон нутагт 1,600 хүн тутамд нэг эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна. 

"Ковид-19 вакцинд 247.7 тэрбум төгрөг зарцуулжээ"

Эмтэй холбоотой төсвийн өсөлт: 

  • Эрүүл мэндийн сайдын зарцуулах төсөв 2018 онд 766 тэрбум байсан бол 2020 онд 1 их наяд 59 тэрбум болж өссөн байна. 
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн төсөвт өртөг, худалдан авах ажиллагааны гэрээний дүн 109 тэрбум байсан бол 2020 онд 82 тэрбум
  • Төвлөрүүлэх орлого 239.4 тэрбумаар тогтоож байсан бол 2020 онд 280.3 тэрбум болсон байна. 

зураг

 

  • 2021, 2022 онд хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийсэн. 
  • 2013-2021 оны худалдан авалтаас Ковид-19 вакцинд 247.7 тэрбум төгрөг 
  • 2013-2021 оны худалдан авалтаас эм авахад 81.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Эмийн импортын мэдээ: 

Эм импортлогчдын тоо сүүлийн гурван жилд өссөн. 2022 онд хамгийн их буюу 8,638 тонн эм импортолсон. Нэг кг эмийн үнэ ам.доллароор 2021 онд хамгийн өндөр буюу 39 байсан бол 2022 онд хамгийн бага буюу 16 болж буурсан байна. 

Импортолсон эм төгрөгөөр 2020-2021 онд 1.6 дахин өссөн бөгөөд түүнээс хойш тогтмол өсөлттэй байна. 

зураг

 

Сүүлийн таван жилийн байдлаар Словен, ХБНГУ, БНСУ, ОХУ, Энэтхэг улсаас хамгийн их эм импортолжээ. Харин сүүлийн таван жилд хамгийн их үнийн дүнгээр эм импортолсон компани Моносфарм трейд байна. 

ВИДЕО: