Өнөөдөр 13:20 цагт Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Баяндөхөмийн гудамжинд айлын хашаа, байшин шатаж байсныг ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн илрүүлэн, 101 тусгай дугаарт дуудлага өгч, гал унтраах автомашин орох, гарах гарцыг чөлөөлөн, гал түймрийг бүрэн унтраалаа.

Мөн 12:42 цагт Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Бор толгойд айлын хашаанд шар өвс шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2.5 га шар өвс шатаж байсныг 13:40 цагт бүрэн унтраалаа.

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, хуурайшилттай байгаа тул ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг онцгойлон анхааруулж байна.