Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад Харилцааны Яамны уулзварт цагдаагийн байгууллагын "Kia Rio" загварын автомашин "Toyoto Aqua" загварын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.

Уг зам тээврийн осол хэргийг шалгаж байгаа бөгөөд дүгнэлт эцэслэн гараагүй байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээлэв.

Мөн тухайн үед цагдаагийн алба хаагчид яаралтай дуудлага, мэдээллийг шалгахаар явсан эсэхийг албаны шалгалтаар тогтоон эргэн мэдээлэх юм байна.