Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б. Мандахбилэгийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл III” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний бага хурал ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо 2024 оны 4 дүгээр сарын 13- ны өдөр Ханнс Зайделын сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл, МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ ажиллалаа. Тус арга хэмжээнд европын холбооны улсуудаас төдийгүй Монгол улсаас болон Солонгосоос ивээн тэтгэгчид, шүүгчид зэрэг 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Хурлын сүүлийн шатанд 6 илтгэл шалгаран үлдсэнээс

Тэргүүн байр: “Тамхины хог хаягдлыг дахин боловсруулах нь”, ХБНГУ-ын Отто Гюрикийн их сургууль, Хүрээлэн буй орчин-Энергитехник, бакалавр М.Мөнгөн, Үйлсийн зам ХХК-ийн нэрэмжит шагнал 1000 евро

Дэд байр: “Жалганд булагдсан Монголын эрдэнэс, эрүүл бус орчин дахь археологийн дурсгал”, ХБНГУ-ын Макс Планкын Геоантропологийн хүрээлэн, докторант Б.Бямбадорж, МИАТ ХК-ын нэрэмжит шагнал Франкфурт- Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцны тийз

Гутгаар байр: “Ирээдүйд хөрөнгө оруулах нь”: Бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах”, Төв Европын их сургууль, магистрант С.Тодгэрэл Евро Мон АБ-ын нэрэмжит 500 еврогийн эзэд боллоо.

Хамтран ажиллаж ивээн тэтгэж оролцсон байгууллагууд: Ханнс Зайделийн сан, Үйлсийн зам, МИАТ ХК, Евро Мон АБ, Gemma Mongolia, Swiss Mon Edu, Oyu Logistik LLC, Oi Partners LLC, OCS Consulting Service, Globus Podcast зэрэг байгууллагууд бүхий л талаар дэмжин оролцлоо.

Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг оролцогчдыг ивээн тэтгэгч байгууллагууд болон зохион байгуулагчдын зүгээс цаашдын хэрэгжилтэд нь анхаарал хандуулж бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. Ийнхүү хилийн чанадад сурч ажиллаж буй оюунлаг Монгол залуус эх орныхоо ирээдүйн төлөө өөрсдийн хийж бүтээж, сурч судалсан бүтээлүүдээ олон нийтэд танилцуулан хоорондоо өрсөлдөж, мөн олон сонирхолтой зочин илтгэгчдийн илтгэлүүдийг сонсож өнгөрүүллээ.

Эх орны маань баялаг газрын хөрсөн доор бус харин ирээдүйг түүчээлэх залуус бидний тархинд эрдэм мэдлэг болон нуугдаж буйг энэхүү эрдэм шинжилгээний бага хурал харуулж чадлаа.

Германы улс төрд зүтгэж буй Бавари мужийн Гадаад Бодлого Аюулгүй Байдлын Зөвлөлийн мужийн төлөөлөгч, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан, МЗХ Германы үүсгэн байгуулагч Н.Солонго Mongolei 4.0 - I, II, III-р хурлын гол зохион байгуулагч, санхүү босгогчоор нийт 4 жилийн турш ажилласнаас гадна Европ дахь Монгол Залуучуудын оюуны хөрөнгө оруулалтыг оруулж ажилласан байна. 

Германы улс төрд орсон монголын хамгийн анхны эмэгтэй Н.Солонго Тремл ньБавари мужийн Гадаад Бодлого Аюулгүй Байдлын Зөвлөлийн мужийн төлөөлөгч, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан, МЗХ Германы үүсгэн байгуулагч, зөвлөхөөр ажилладаг юм.

Түүний хичээнгүй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Германы  ЦСҮ намын даргын "НЭГ ОД" хүндэтгэлийн шагналыг гардуулж өгсөн билээ.