Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулахаар болжээ.

Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах юм байна.

зураг

 

Монгол түмний өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж, олон нийтэд хүргэхээр шийджээ.

"Эх дэлхийн нөхцөл байдал амаргүй, хүн төрөлхтөн даяараа энх оршихуй руу тэмүүлж буй энэ цаг үед нүүдлийн соёл иргэншлээр дамжуулан хүн, байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг хүж дэлхийд үлгэрлэж ирсэн монгол оршихуйн итгэл үнэмшлийг үндэсний их баяр наадмаараа харуулахыг зорьж байгаа" гэж Зохион байгуулах хорооноос мэдээлэв.