Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх тэргүүтэй албан тушаалтнууд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөөгүй гэх илт гүтгэлгийг нийтэд зарласан байна.

Энэхүү мэдээлэл нь илт худал болохыг О.Цогтгэрэл хариу тайлбараараа баталсан бөгөөд цаашлаад Хасбанкнаас авсан зээлийг Хөгжлийн банк болгон иргэдийг төөрөгдүүлсэн асуудлыг баримт нотолгоотой нь харуулжээ.

Уг гүтгэлгийг тараасан МАН-ын бага хурлын гишүүн сайтын мэдээллийг ашигласан мэдээллээ шалгаагүй, зээлээ бүрэн төлсөн болохыг мэдээгүй хэмээн тайлбар тавьж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс уучлалт хүссэн байна.