"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, Хурц нарт холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөө өглөө 8:30 цагт эхэлсэн. Гэвч хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирсэнгүй. Иймээс шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.

Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндорж нарыг бусдыг залилж, 1.2 сая ам.долларын хохирол учруулсан гэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Х.Даваа