Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа дууслаа. Үндэсний их баяр наадамд  512 бөх зодоглож байгаагаас аварга 5, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа.

Улсын начин Б.Пүрэвсайхан зургаагийн даваанд у.а  Д.Азжаргалтай, улсын начин  Ш.Жаргалсайхан С.Мөнхбат аваргатай барилдаж, давснаар харцага цолын болзол хангасан юм.

Н.Адъяабатаар, у з Ч.Санжаадамба ц а Б.Бадамсүрэнгээр  зургаа давсан. Ингээд  Б.Бадамсүрэн улсын начин цолны болзол хангаж байгаа юм.

у.г   Н.Ганбаатар а.х.а  Ч.Батчулуунаар.  УГ Д.Рагчаа аа Л.Лха-Очироор  зургаа давж шөвгийн наймд шалгарлаа. Улсын харцага  Н.Батсуурь  УН Р.Пүрэвдавгаар зургаа давж харцага цолоо баталлаа.  

А.Баярмаа