Үндэсний их баяр наадамд  512 бөх зодоглож байгаагаас аварга 5, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа.  512 бөхөөс  уран мэх,  авхаалж самбаагаараа ялгарч  наадамчин олноо баясгаж Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь8 Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан үзүүр түрүүнд туналаа.  Тэдний давсан нь Монгол улсын арслан цолны эзэн болох юм.  

Энэ жилийн наадмаар аваргаас бусад цолтон төрж, үзэх, ярих зүйлтэй сайхан барилдаан болж байна.