Үндэсний их баяр наадамд  512 бөх зодоглож байгаагаас аварга 5, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа.  512 бөхөөс  уран мэх,  авхаалж самбаагаараа ялгарч  наадамчин олноо баясгаж Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь, Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан үзүүр түрүүнд тунасан.  

Наадамчин олноо баясгаж, уран сайхан барилдаан үзүүлж Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь энэ жилийн наадмын түрүүг авлаа.  Ингээд тэрбээр  9 давж  Монгол улсын арслан цолны болзол хангалаа.  

  Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан найм даван үзүүрлэж, Гарьд цолны болзол хангалаа.  

Тэдний цолыг яг одоо гардуулж байна.