Энэ жилийн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа олон хүнийг гайхашруулахад хүргэлээ. Энэ удаагийн баяр наадмын үйл ажиллагаанд зориулан 2.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь  баяр наадмын нээлт, хаалт,  урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулжээ.

Ноднин жилийн  баяр наадмын төсөв 1.8 орчим тэрбум төгрөгөнд багтсанаас  241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд зарцуулж байсан байна.  Харин энэ жилийн хувьд эд төсөв бараг 5 дахин өссөн боловч нээлтийн ажиллагаа наадамчин олны сэтгэлд хүрч чадсангүй,  сунжруу урт хугацаатай ч юу илэрхийлэх гээд байгаа нь ойлгомжгүй, баахан үймэлдсэн хүмүүс. Эртнээс нааш уртын сайхан дуугаар баяр наадмаа эхлүүлж, хаалт хийдэг байсан уламжлал орхигдоход  хүрэв.

Ардчилалын анхны “алтан хараацай”-нуудын нэг гэгддэг МУГЖ Д.Сосорбарам сүүлийн 2 жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг  ийнхүү зохион байгуулллаа. Тэрээр өөрийг нь тоосонгүй гэж  олон жил “ардчилагчидад” гомдож  явсны хариуг Н.Алтанхуягын тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 2 жилийн наадмын урлаг соёлын арга  хэмжээний  зохион байгуулах хорооны даргаар тавьж, боломж олгосноор сэтгэл өндөр үлдэв бололтой.

Харамсалтай нь Д.Сосорбарамын найруулсан баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа олны сэтгэлд хүрсэнгүй. Бараг тэрбум  орчим төгрөгийн өртөгтэй Үндэсний их баяр наадмын нээлтийн  үйл ажиллагаанд Ардчилсан  намынхны сүлд дуу болсон “Хонхны дуу” эгшиглэж,  энхийг сахиулагч эр цэргүүд маань биелгээ хийж, танго, вальс мэтийн  цэнгээнд бүжгийн хосууд бүжиглэж, Наадмын урлаг соёлын арга хэмжээний дарга “чадварлаг биелгээчин” гэдгээ олонд гайхуулж, “Толин хул”-ын дуучин нь мориноосоо “ойчсон”  нээлт боллоо. Со гавьяат маань  наадмын нээлтэнд “Хонхны дуу” эгшиглүүлснээ  тайлбарлахдаа, Монголын түүхийн  үе үеийн түүхийн үйл явцыг дуугаар харуулахыг зорьсрнтой холбожээ. тэгвэл “Эртний сайхан”, “Арван тавны сар”, “Шивээ Хиагт” гэх зэрэг дуунуудыг яагаад дуулуулаагүй юм бол.

IMG_0807IMG_1129IMG_1380

Зарим хүмүүсийн хэлж байгаагаар  Төв цэнгэлдэхийн хоймор сууж байгаа  АН-ын кадр, Монгол улсын төсөг төрийн “томчуудад” долгинож,  ард түмэнд биш  зөвхөн  тэдэнд таалагдахын тулд “Хонхны дуу”-г наадмын нээлтэнд оруулсан биз гэсэн хардлага байна.  Үнэндээ Со гавьяатат Засаг төрөөс  тэрбум рхчим төгрөгийн “боломж” олгож байхад, ийм боломж болгосон хүмүүст таалагдахуйц нээлт хийхийг чармайх  нь хэн хүний л хийх ёстой зүйл бизээ.

Ямартай ч сүүлийн 2 жил төсөв нь өссөн ч  үзэж харах нь маруухан, сонин содон  арга хэмжээгүй  наадмын нээлтийг Со гавьяатын удирдлага дор зохион байгууллааа. дараа жилийн наадмын урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах хорооны даргаар  МУГЖ Б.Сосорбарамыг л  дахин бүү томилоосой билээ. Тэр ярьж чаддаг ч, хийж чаддаггүй хүн гэдгээ 2 жил хангалттай  нотлон харууллаа.

Ц.Мөнх