Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах “Алтаргана-2014”  наадам энэ сарын 18-21-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд болох гэж байна.

1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилтэйгээ золгов.

Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч, ерөөлч магтаалчдын болон буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болно,  Мөн уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулагдах аж.

Х.Даваа