Гэртээ осгож нас барсан хүүхдийн эхэд “Хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсний улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэгт яллаж, хоёр жилийн ял оноов
өчигдѳр
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1-р сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолын тоймыг өчигдөр /2025.05.29/ тус шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг танилцууллаа.
Тоймд,
Прокурорын газраас иргэн Э.Х-г “Хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсний улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс иргэн Э.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 2024 оны 01 дүгээр сард, ес эхэлсэн үед гэртээ гал түлж гэрээ дулаацуулах, хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгөөгүйгээс шалтгаалан 01 нас, 04 capтай Г.Г гэртээ осгож нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн.
Шүүгдэгч Э.Х нь:
- Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэн... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж,
- Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 26.2.1-д “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”,
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, ...", 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй...” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад “...эцэг, эх... нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах...” гэж хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ эх хүний хувьд биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн болно.
Эх сурвалж: Шүүхийн мэдээллийн цахим сан
Зочин · 16 цагийн өмнө
DYYDLGN VANAGLGCH80955877
Зочин · өчигдѳр
BOOB DYRTAI XOXOJ DOLOOMR80955877
Зочин · өчигдѳр
SEXSEER AXN XUSLN SERELN ODOOMR80955877SHAALGI
Зочин · өчигдѳр
BOOB XXN URN SHINEGENE AMSN ANUSDX80955877