Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэлгүй 4 хонож буй.

Энэ талаар улс төрийн хүрээнд тодорхой шүүмжлэлүүд явж буй бөгөөд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө байр сууриа илэрхийллээ.

Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө: "Намайг хүртэл гутгамааргүй байна. Хийх ажил их байна. Худлаа хов зөөгөөд явдаг нөхөд ажлаа л хиймээр байна. Энэ хотод чинь одоогоор Нямбаатар дарга шиг өдөр шөнөгүй зүтгэж буй хүн алга !!!" гэсэн байна.