“Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдлээ
3 цагийн өмнө

Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай “Кью Эс Си” компанийн нэхэмжлэлтэй хэргийг өчигдөр(2025.10.27) 12 цагийн турш хянан хэлэлцэж 22:18 цагт шийдвэрийг танилцуулжээ.
Шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Концессын гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаар Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзлээ.
Энэхүү шийдвэр нь "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн зарчмыг баталгаажуулсан шийдвэр боллоо.
Мөн “Кью Эс Си” ХХК нь хохирол амсаагүй, харин “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-тэй байгуулсан өмнөх концессын гэрээ нь улсын ашиг сонирхолд нийцээгүй болох нь нотлогдсон гэж үзэв.
Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий Төмөртэй төмрийн хүдрийн орд төрийн мэдэлд хэвээр үлдэж, ард түмний эрх ашиг хамгаалагдлаа.
"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК нь Монгол Улсын уул уурхай, металлурги, хүнд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд стратегийн ордын ашиглалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа баялгийн сангийн орлогыг бүрдүүлэгч үндэсний томоохон компани билээ. Концессын гэрээ хэрэгжсэн 2014-2022 оны хугацаанд Улсын төсөвт жилд дунджаар 13.2 тэрбум төгрөгийг татвар төлбөр хэлбэрээр төвлөрүүлсэн бол "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн менежментийн эрх төрд шилжсэнээр өнгөрсөн 3 жилд Улсын төсөвт жилд дунджаар 50 тэрбум төвлөрүүлж, ажилчдын дундаж цалин 2.3 дахин нэмэгдсэнээс гадна “Чингис хаан” үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр нийт 39.6 тэрбум төвлөрүүлж арвижуулсан байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь 2025 оны эхний 10 сарын байдлаар 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 101.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа юм байна.







Зочин · 3 цагийн өмнө
TAASHAALG XANMAAR XUCHINDEX ERD809557L877
Зочин · 3 цагийн өмнө
SERELN SEKSEER XANGI AXN XALYYTSSAN ANUSN NUXN DOLOOJ80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI BOOW XXI80955877BOOW DOLOOJ AL SEKSDEED VANXANDI