У.Хүрэлсүх: Б.Энх-Оргил танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе
1 цагийн өмнө

Аваргын бүсний эзэн болсон холимог тулаанч Б.Энх-Оргилд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Азийн “ONE Championship” холбооны аваргын бүсийн эзэн болж, мэргэжлийн спортын түүхэнд дахин нэг шинэ хуудас нэмсэн холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил Танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Монгол тулаанчдаас энэ холбооны аваргын бүсийг анх 2014 онд түүний багш, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хүртэж байсан бол шавийнх нь амжилт багшийнхаа алдрын үргэлжлэл боллоо.
Монгол тамирчны эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг дэлхий дахинд харуулсан танд гүн талархал илэрхийлж спортын өндөр амжилт, бахдам ялалтуудыг хүсэн ерөөе" гэлээ.







Зочин · 28 минутын өмнө
BOKB XXMOIR ANUSN80955877