ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ
2 цагийн өмнө

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Улс төрчид хэрэгт ороогдчихоод өнөөг хүртэл хуулийн хүрээнд шийдэгдэж зохих шийтгэлээ авахгүй явсаар буй. Тэдний идсэн уусан авлигын хэрэг нь ил гардаг ч хуулиар шийдэгдэх гэж нэлээдгүй цаг хугацааг зарцуулдаг. Тодруулбал,
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдоод байгаа юм.

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт боллоо.
Тухайлбал, /2025-12-03/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Шүүх хуралд улсын яллагч Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Оюунбилэг, Д.Алтансүх нар оролцсон. Гэсэн ч шүүгдэгч З.Энхболдын өмгөөлөгч хойшлуулж өгөхийг хүссэнээр шүүх хурал дахин хойшлогдолоо. Ингэснээр уг хоёр этгээдэд холбогдох шүүх хурал долоо дахь удаагаа ийн товлогдов.
Эл хэргийг эргэн сануулахад, тэдний хэргийг өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүж, анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт холбогдогч нарт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан юм.
Холбогдсон хэргийн зүйл анги- Эрүүгийн хуулийн 22.1-3
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Х.Булгантуяа нарыг яллагдагчаар татаж, Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж шалгаж эхэлжээ

Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд тус хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улмаар дээрх УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан бөгөөд 11-р сарын 24-нд прокуророос яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь гадаад томилолттой байгаа бөгөөд энэ 7 хоногийн сүүлээр ирэх мэдээлэл байна.
Дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн заалтаар яллагдагчаар татсан байж магадгүй байна.
Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/-ийн 1-д "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд "Зохион байгуулалттай бүлэг байгуулсан" гэх зүйл анги нэмж хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтын дагуу "Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах", Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.







Зочин · 1 цагийн өмнө
DYRN XANI SEKSEER80955877
Зочин · 1 цагийн өмнө
SERELN ALNI SEKSDEED80955877UILCHLN
Зочин · 1 цагийн өмнө
SONIRXOLTOI SEKSY80955877ANUSN