Мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна2015 онд дэлхий нийтээр эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжинэ.

Харин 2014 оны 7 дугаар сарын 31-нд Монгол орон даяар телевизийн тоон системд шилжихэд бэлэн боллоо. Бид та бүхэнд тоон системийн давуу талуудыг танилцуулж байна.

Тоон системийн давуу талууд:    

- Улс орны хувьд давтамжийн ашиглалтын зурвас нэмэгдэнэ  

 - Нэвтрүүлэгийн бүрхэлтийн хүрээ нэмэгдэнэ    

- Сувгийн гажилт муруйлтыг эсэргүүцэх систем сайтай, нөлөөлөлд бага өртдөг  

 - Нэмэлт өгөгдөл дамжуулах боломжтой    

- Программын сонголт харьцангуй их  

 - Шахалт хийх гайхалтай боломжтой    

- Хөдөлгөөнт хэрэглэгч телевиз хүлээн авах боломжтой    

- Үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх боломжтой  

 - Телевизийн төлбөрийн шинэ аргачлал нэвтрэх боломжтой    

- Нэг давтамжийн сүлжээ нэвтрүүлэх боломжтой

Одоо бидний өргөн ашиглаж байгаа сүүлийн үеийн гэгдэх LCD, LED, Plasma ТВ-үүд нь дэвшилтэт тоон системийг шууд хүлээн авч ажиллах боломжгүй юм. Тоон системийг хүлээн авч ашиглахийн тулд түүнийг хүлээн авч ТВ-рүүгээ дамжуулах төхөөрөмжийг нэмэлтээр авах, эсвэл тоон системд шилжсэн DVB T-2 технологитой шинэ телевизор худалдан авах гэсэн 2 сонголт байгаа юм.

PC mall их дэлгүүр нь дэлхийн зах зээлд 4 жил дараалан шилдэг борлуулалттай компаниар шалгарсан HAIER, ELKO брэндийн тоон технологитой 32” 39” телевизоруудыг орон даяар бүх салбараараа борлуулж байгаа бөгөөд энэ сарын 24-нөөс 31-ийг дуустал 13-р хорооллын шөнийн захын урд талбайд тоон системийн ТВ-ийн үзэсгэлэн худалдаагаа эхлүүлж байна.

PC mall их дэлгүүр нь хэрэглэгч та бүхэнд дэвшилтэт технологи,, чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг тогтмол найдвартайгаар нийлүүлж байгаадаа баяртай байна. Д

элхийн хөгжилтэй хамт алхацгаая.

2014 оны 7 дугаар сарын 24-өөс 7-р сарын 31-ний хооронд та 13-р хорооллийн үзэсгэлэн худалдаагаар зочилж, өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллийг газар дээр нь авч 2014 оны LED, тоон технологитой телевизоруудаас сонголтоо хийхийг урьж байна.

Дэлгэрэнгүйг: 9990-3076, 9903-1462