Ерөнхий сайд Н.Учрал "MIMC 2026" Олон улсын олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ
1 цагийн өмнө

Өчигдөр сошиал орчинд Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулсан багш бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Зардлын төлбөрүүдийг өгөхийн тулд өөрийн зуслангийн байшингаа зарах болсон талаар мэдээллийг цахим хуудастаа оруулсан билээ.
Тэгвэл өнөөдөр түүнийг Ерөнхий сайд Н.Учрал амжилт гаргасан сурагчдын төлөөллийг хамт хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг Ерөнхий сайдын хувьд шийдвэрлэж өгнө" гэлээ.
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монголын багийн сурагчид хоёр алтан медаль, есөн мөнгөн медаль, 22 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлжээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Та бүхэн дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлж, эх орноо сурталчлан таниулсан. Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэв. Тус олимпиадад 150 гаруй сурагчид сайн дурын ажилтнаар ажилласан бөгөөд эдгээр сурагчдыг “COP17” бага хуралд мөн сайн дурын ажилтнаар ажиллахыг урилаа.

MIMC 2026 олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан "Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж өгч байгаад баяртай байна. Мөн орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцох боломж хомс байдаг тул 21 аймгийн сурагчдыг бүрэн хамруулсан. Энэ нь орон нутгийн сурагчдад итгэл, урам зориг өгөх зорилготой байсан.
MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадын үеэр монгол ахуй соёлоо таниулан сурталчилж, зочдын нислэгээс эхлээд зочлох үйлчилгээ зэрэг зардлын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор найман тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт үлдсэн" хэмээн ярилаа.







Зочин · 1 цагийн өмнө
2ERD SEXSEER TACHAANGUI UILCHLN80955877
гэрэл · 1 цагийн өмнө
Хувь хүн өөрийн дураар ОУ-ын тэмцээн уралдаан зохион байгуулна гэж баймааргүй. Яагаад санхүүжилтийн асуудлаа багш хүн өөрийн зардлаар шийдэх гээд байгааг ойлгохгүй байна. ОУ-ын хэмжээнд зохион байгуулж байгаа арга хэмжээг ЗГ, Яам нь хариуцмаар юм. Хүссэн хүн болгон ингээл ОУ-ын арга хэмжээг зохион байгуулаад дараа нь ЗГ мөнгө гаргаж байхаар болж байгаа юм уу
Зочин · 1 цагийн өмнө
UNEGUIGEER XUCHINDUULI SHAALTSAAD TOMSGN VANAG DOLOOJ80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEXSEER XUCHINDI BOOW DOLOOJ ANUSDAX BOOBGOEOORDOLOOJ VANXANDI80955877