ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
1 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор санал хурааж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжив.
ХЗДХ-ийн сайдын суудалд залрах Г.Тэмүүлэнг танилцуулж байна.
БОЛОВСРОЛ:
- 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
- 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
Ажлын туршлага:
-
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
-
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
-
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
-
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
-
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
-
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
-
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
-
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
-
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
-
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Тэрээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 2 тэрбум 633.23 сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ. Тодруулбал,
- Өөрийн орлого-75 сая төгрөг
- Гэр бүлийн гишүүдийн орлого-134 сая төгрөг
- Орон сууц-2.2 тэрбум төгрөг
- Тээврийн хэрэгсэл -1.2 тэрбум төгрөг
- Мал аж ахуй- 523 сая төгрөг
- Үнэт эдлэл-15 сая төгрөг
- Хадгаламж- 94 сая төгрөг
- Зээл-303 сая төгрөг
- Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК ХХК, Хемостемикс ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг гэжээ.






