12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж, гэмтээжээ
56 минутын өмнө

Энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Эл дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Тодруулбал, дээрх хүүхдүүд хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр самаар /butterfly comb/ санамсар болгоомжгүйгээр гэмтээжээ.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хутга болон бусад зэвсгийн шинжтэй эд зүйл авч өгөхгүй байх, худалдаа эрхлэгчид насанд хүрээгүй хүүхдэд зэвсгийн шинжтэй болон гэмтэл учруулж болзошгүй эд зүйл худалдаалахгүй байхыг зөвлөж байна






