Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсантай холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал зөрчилд ороод буй.
Өнөөдөр гэхэд л УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааныг тус намын дарга Н.Алтанхуяг орхин гарч, Ерөнхий сайдад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна.
 Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулсан явдал дотоод гэхээсээ илүү гадаад улс орнуудын  анхаарлыг ч татах болсон аж.

Өнгөрсөн Ням гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр “Рио Тинто”-гийн захирал  Сэм Уолш   Монгол улсын  Ерөнхий сайд огцорсон асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тэрээр чуулганы үеэр “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагадаа  :
Монгол  улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж,  эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна.Мэдээж Монгол улсын ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Өнгөрсөн цаг хугацаа бид төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна. Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” хэмээн өгүүлсэн байна.

“Рио Тинто”  групп Оюутолгой төслийн хоёр дахь үе шат болох гүний уурхайн өргөтгөлийн ажилд  шаардлагатай гэх 5.4 тэрбум ам.долларыг Монголын талаас шаардаж буй бөгөөд  ирэх оноос өмнө уг санхүүжилт шийдэхгүй бол Оюу Толгой төслийг үргэлжлүүлэхгүй гэдгээ өнгөрсөн 10-р сард албан ёсоор мэдэгдсэн билээ.
Юутай ч  Монгол улсын шинээр байгуулагдах   Засгийн газар уг саналыг дуулгавартай хүлээн авч ажиллана гэдэгт "Рио Тинто" итгэлтэй байгаа бололтой.



М.Гал