Шийдлийн нэртэй шинэхэн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ерөнхийдөө жигдрээд эхлэв. Харин энэхүү жигдэрч байгаа улстөрийн амьдрал өнөөдрийг хүртэл нэг л үнэн бодит амьдралд нийцсэн, ард иргэдийн хүлээж байсан амьдралыг амлахгүй бололтой.

Яахав аль болох л болохоосоо болохгүй хүртэл зүтгэх гэж л энэхүү засгийг бүрэлдүүлсэн байгаа. Ийнхүү бүрдүүлсэн засгийн газрынхаа үйл ажиллагааны шинэчилсэн тодотголыг хийж өнгөрсөн баасан гарагт ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулган дээр танилцуулсан.

танаас хийх тухай дурьдсан, мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний талыг нь эцэг эхчүүд гаргах, оюутны далан мянга хэмээсэн хавтгайрсан халамжийг цэгцлэх зэргээр эдийн засагт дарамт болж байгаа хүчин зүйлсээс ангижрана хэмээсэн. Гэтэл энэхүү мэдэгдэлд давуу тал болоод сул тал аль аль нь нуугдаж байна.

Оюутны далан мянга хэмээх хавтгайрсан далан мянга бол үнэндээ л илүүдэл хөрөнгө гэж зарим нэгэн хүн хардагч ч хэрэгтэй нэгэндээ бол хэрэгтэй. Улирал тутамд олгодог 70 мянган төгрөгийг хүлээсэн хүлээлт оюутнуудын дунд байдаг. Гэвч энэ хүлээлт чухам юунд хүлээгдээд байна уу. Хичээлдээ суусан суугаагүй хоёрын хооронд хорвоогийн шар нар, бор хоногийг үдэх оюутан нэртэй шоучин залуусын нэг оройны наргих мөнгө төдий зүйл гэдгийг зарим нэг оюутнууд хэлдэг. Энэ нь ч үнэн. Сурсан сураагүй хоёрын хооронд ийн бэдэрч яваа тэдэнд зүгээр л сул мөнгө өгч шоунд нь зарцуулж баар цэнгээний газрын нэг өдрийн орлогыг нэмэх төдий.

Гэхдээ л бас шууд ингэж ойлгож болохгүй. Энэхүү далан мянган төгрөгөөр амьдралаа авч яваа болоод хичээл сургуулийнхаа төлбөрийг хийдэг хэсэг байгаа гэдгийг санах хэрэгтэй болов уу.

За энэ ч яахав цэцэрлэг сургуульд явж байгаа багачуудынхаа идэх хоолны мөнгийг танах талаар яриа бас байна. Гэтэл энэ бол арай л хэтэрсэн зүйл болох болов уу. Тэдний эцэг эхчүүд нь ажил төрлийн улмаас л цэцэрлэг хэмээх улсын байгууллагад хүүхдээ өгч амьдрал ахуйгаа залгуулах гэж ядаж яваа хүмүүст дахиад л мөнгө эдийн засгийн дарамт үүсгэх хэрэг үү. Хатуухан хэлэхэд зарим нэгэн хүмүүс хүүхдээ дулаан байр, халуун хоол бараадуулан хүмүүжүүлэх гэж цэцэрлэгт өгдөг хүмүүс ч байгаа. Гэтэл тэднээс мөнгө авна гэж бодоход хүүхдүүдээ цэцэрлэгээс завсардуулж ядуу, дээр нь оюуны ядууралд хүргэх гээд л асуудлууд урган гарч ирнэ гэдгийг санах хэрэгтэй болов уу. Үүнийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ч хэлж сануулж байсан.

Эдийн засгийн хүдрэлийг давна гээд ард иргэдийнхээ халаасанд гараа дүрэх гэсэн ахархан санаархал тээгээгүй гэдэгт итгэж суухаас ерөнхий сайдаа