Европын хөл бөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт өнөө орой Улаанбаатарын цагаар 01 цагт эхлэх билээ. Энэ жилийн тэмцээний хувьд ихээхэн онцлог жил болсон бөгөөд Английн багууд мултарч, бүүр Испанийн шилдэг багууд ч мөн бүдэрч, Германы хоёр баг үлдээд байгаа юм. Шигшээ тоглолт Английн Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд Германы Байрн, Дортмунд багуудын хооронд болно. Байрн баг нь урд нь аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн бол Дортмундын хувьд нэг удаа түрүүлээд байгаа юм. Хөл бөмбөг сонирхогчид энэ жилийн аваргаар Байрн баг түрүүлнэ гэж ихэнх нь таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ бөмбөг бөөрөнхий ... Дортмунд баг ч хүчтэй өрсөлдөгчийг ялан гарч ирснийг санах хэрэгтэй.