Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газар,  МЗХ - ны дэргэдэх Авто замчин Залуучуудын Холбоо хамтран Хүүхдийг зам тээврийн  осол аваараас урьдчилан  сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд  олон  ажлуудын  эхлүүлээд  байна. Үүний нэг нь  эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох, хүүхдээ тээвэрлэж буй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахад түлхэц болох үүднээс  2000 постер хийж,  хүүхэд тээвэрлэж буй машин бүр  дээр наасан  билээ. Уг  наалтыг цэцэрлэг, ЕБС – уудаар дамжуулж эцэг эхчүүдэд хүргэх  юм  байна. Мөн МЗХ, НЗЦГ-тай хамтран  хүүхдийг  осол аваараас  сэргийлэхэд  чиглэсэн  нийгмийн  шторк хийж  хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд  цацахаар  боллоо.

2015 он гараад 23 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс  20 хүүхэд авто машин дотроо явж байгаад осолд орж 2 хүүхэд нь амь насаа алдсан эмгэнэлтэй явдал тохиолдож байна. Тиймээс  эцэг эхчүүд  та  бүхэн  ч энхрий  бяцхан  үрсийнхээ  төлөө  энэхүү  сануулгыг  машиндаа нааж  бусдадаа  анхааруулаарай.

Ийнхүү зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртүүлж, амь нас эрүүл мэндийг нь хохирооход хүрч байгаа  юм.  Та ямагт хайртай хүнээ тээвэрлэж яваа гэдгээ бүү мартаарай.