Сүүлийн он жилүүдэд манай монгол залуус харийнханаас харшилтай болоод байгаа талаар бид мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, БНХАУ, Вьетнам, БНСУ-ын иргэдийн талаар сонсохоор л үндсэрхэг үзэл ярьж, янз бүрээр харааж зүхэж эхэлдэг болоод байгаа.

Тэгвэл байдал хурцадмал энэ үед нэгэн ноцтой хэрэг гарчээ.  Тодруулбал, III,IY хорооллын нэгэн саунд үйлчлүүлж байсан залууг БНСУ-ын иргэн П гэгч хүчирхийлсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед холбогдох байгууллагууд энэ мэдээллийг няцааж байсан ч баттай эх сурвалж үнэн гэдгийг баталлаа.

  Уг хэрэг гарсны дараа хохирогч гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулаад байгаа юм байна. Одоогоор түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгааг эх сурвалж мэдээллээ. Мөн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хийсэн шинжилгээгээр сэжигтэн болох БНСУ-ын иргэн П гэгчээс шинжилгээ авч шалгахад тэрбээр ижил хүйстнээ сонирхогч байсан аж.  

Үүгээр зогсохгүй Солонгос эр ДОХ-ын халдвартай байх магадлалтай учир үргэлжлүүлэн шинжилж хийж байгаа гэнэ. Хохирогчийн хувьд одоогийн байдлаар ДОХ-ын халдвараар халдвар  халдварласан эсэхийг бүрэн тогтоох боломжгүй байгаа бөгөөд шалгалтыг үргэлжүүлж байна.

 Учир нь, хүний дархлал олдмолын вирусын нууц байх үе нь хэдэн жилээр ч үргэлжилж болдог учраас хохирогчыг илүү өндөр хүчин чадалтай лабориторт шинжлүүлэхээр болжээ.  

 Юутай ч ДОХ-той байсан уу, яг хүчиндсэн үү гэдгийг хууль хяналтынхан шалгаж байна. Хэрэв энэ бүхэн хуулийн хүрээнд нотлогдвол БНСУ-ын иргэн 5-15 жилийн ял авах төлөвтэй байгаа юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 105.3-т зааснаар өөрийн биед дархлалын олдмол хомсдолын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу айлган сүрдүүлж, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Тэгэхээр БНСУ-ын иргэн буруутай нь тогтоогвол 10 хүртэлх жилийн ял авах нь ээ.