Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн.

Мэдээж түүний энэхүү шийдвэрт ард түмэнд дургүйцлээ илэрхийлж байна. Учир нь Жастин Капла нар нь манай улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Тэгвэл уучлал үзүүлсэн талаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбар хийлээ. Тэрбээр "УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай" гэж өөрийн твиттерээр жиргэжээ.