Хүргээд ѳгѳх үү? Такси барих гэж зам дээр такси барих гэж удаан зогсох, тѳлбѳртэй дугаарлуу залгаж, дуудлагын үнэ тѳлѳх шаардлаггүй болсон байна.

“Хүргээд ѳгѳх үү?” хэмээх сонирхолтой нэртэй ухаалаг гар утасны аппликейшн 2-р сарын сүүлээр нээлтээ хийж хэдий туршилтын хувилбарт байгаа ч хэдхэн хоногийн дотор аль хэдийн 5000 орчим хүн нэгджээ. “Хүргээд өгөх үү? гэж нэрлэсний учир нь жолооч нар зам дагуу явж байгаа такси хайгаад гар өргөж зогсоо хүмүүсээс “Хүргээд өгөх үү” гэж асуудаг шүү дээ.

Тэр үг иргэдэд ойрхон байдаг учраас ийнхүү нэрлэсэн. Энэ аппликейшний давуу тал нь жолооч нар албан ёсны таксины шугамаар биш өөрийн хувийн унаагаараа халтуур хийхээр их явдаг. Тэдгээр жолоочдыг зам дагуу таксинд суухаар гараа өргөж зогсоо үйлчлүүлэгчтэй л холбож өгч байгаа хамгийн том гүүр нь болж байгаа гэсэн үг юм.“”- гэж үүсгэн байгуулагч Э.Мѳнхбилэг онцолжээ. Энэхүү аппликейшнийг Андройд утастай хүмүүс үнэгүй татаж авах боломжтой байгаа ба тун удахгүй iOS систем дээр гарах юм байна. Хэрвээ та таксиний жолооч бол танд ѳѳрийн гэсэн оноо байх ба онцлох жолооч ч болж болох юм.

Энэхүү үйлчилгээнд хэрэглэгч нар жолооч нарт үнэлгээ өгөөд явахад тухайн жолоочийн үйлчилгээний соёл, автомашины цэвэр цэмцгэр байдалд үнэлгээ өгөх юм. Ингэснээр дараа дараагийн хэрэглэгчдэд тэрхүү үнэлгээ нь нээлттэй байдлаар харагдах учраас сонголтоо хийх боломжийг бүрдүүлж өгнө. Жолооч нарын хувьд хэрэглэгчдэд үйлчилж буй харилцаа, соёлоороо дараа дараагийн хэрэглэгчээ татах боломж бүрдэнэ гэсэн үг юм. Манай улсад хямралтай байхад хүн бүр ажлын хажуугаар бензиний мѳнгѳ олох боломж олгох, зам дээр удаан даарч зогсох хүмүүсийн тоог багасгах нь энэ аппликейшн бүтээсэн залуусын зорилго ба зам дагуу хүмүүс нийлж явахаас авхуулаад олон давуу талтай юм.

Такси захиалахад үнэгүй болох учир эхний дуудлагаас эхлээд зорчигч нар хэмнэлт анзаарж эхлэх нь хэрэглэгч нарын сонирхолыг маш их татаж байгаа юм. Ta ч мѳн сонирхоод үзээрэй! Таныг “Хүргээд өгөх үү?

 

Та зорьсон газраа хурдан хүрэхийг хүсэн ерѳѳе! Та доорх линкээр ороод шууд татаж авч болно!

http://play.google.com/store/apps/details?id=com.mongoapps.taxi​