Х.Баттулга З.Энхболдтой хүч хавсарч Тавантолгойг хавсайдаж унагах нь
2015/04/06
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж шийдэлд хүрчээ. Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлээд УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэвэл гэрээнд гарын үсэг зурахад дөхсөн байлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч өнгөрсөн ням гаригт мэдэгдэл хийж, хоёр толгойг гацааж байсан хавхыг нээлээ гэж зарласан юм.
Иргэдэд ч гацаж байсан асуудлууд одоо нэг хөдлөх нь итгэл төрж байлаа. Гэвч энэ асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй нь бололтой байна. Учир төрийн гурван өндөрлөг буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн "тулгын гурван чулууны" нэг болох УИХ-ын дарга эсэргүүцэж байгаа парламентын танхимд зарлачихлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо "Засгийн газар мэдээд асуудлыг шийдчих бололцоотой" гэсэн үгийг тойруухан үгээр илэрхийлсэн. Тийм болохоор учиргүй жадлаад байхгүй биз. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа нэг талд байлаа ч УИХ-ын даргын толгойлсон фракц намдаа хүч ихтэй байгаа. Нөгөөтэйгүүр З.Энхболд АН-ын даргын албыг давхар хашиж буй. Түүний тэргүүлдэг "Шонхор" фракц хүчээ зузаатгаж, гишүүдийнхээ тоог нэмсээр байна. Тавантолгойн ордыг одоогийн шалгараад байгаа консорциумд өгөхийг эрс эсэргүүцэж байгаа Женко Х.Баттулгын багийнхан З.Энхболдыг уухайлан дэмжиж байна. Дээрээс нь бие даагчид, Шударга ёс эвслийн зарим гишүүд, МАН-ын цөөнгүй эрхэмүүд Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа юм.
Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойг эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д оруулалгүй хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зориг дутах шинжтэй. Тэрээр зоримог мэдэгдэл хийсэн ч "Чамайг болон сайдуудыг чинь огцруулна шүү" гэсэн хатуу сануулгыг тоолгүй, том толгойлж чадахгүй нь бололтойдог. Уг нь УИХ-аас Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахыг зарчмын хувьд шийдээд тогтоол гаргачихсан байхад гүйцэтгэх засаглалын түвшинд хэлэлцээд шийдээд явах бололцоо бий юм. Гэвч энэ удаад УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд хэрхэхийг шийдэхээс өөр гаргалгаагүй болж байх шиг байна. УИХ-аар хэлэлцэх явцад нь 180 градус ч эргэж мэднэ. Тэгээд нөгөө консоциумтай байгуулсан хэлэлцээрээ эргэн харж, бүтэшгүй заалтуудаас болоод бүдэрч ч мэдэх талтай.
Тиймээс Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдэх нь амаргүй болж байгаа ч утгагүй хэрүүл, хэтэрхий улстөржилт, фракц хоорондын зөрчилөө хойш тавьж, улс орноо хямралаас гаргах өнцөгөөс нь хандвал нааштайгаар эргүүлж болох л юм. З.Энхболд, Х.Баттулга хоёр эртнээс ганзага нийлэх болсон. Х.Баттулга MCC группт өштэй ч юм шиг. 2007 онд тус групп Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд төмөр зам тавихаар хөрөнгөө босгоод байтал Х.Баттулга үндэсний эрх ашиг хэмээн дуулиан босгоод зогсоож байлаа.
Одоо Тавантолгойн тендерт шалгарсан консорциумд Энержи ресурс орсонд ч таагүй хандаж, MCS, Энержи ресурс чинь Монголын компани гэж хэлэхэд хэцүү, Энержи ресурсын хувьцааны ихэнхийг хятадууд худалдаад авчихсан гэж зарлаад байгаа. Энэ төслийг явуулахгүй байх бүхий л арга саамыг эрэлхийлж байна ч гэлтэй. Х.Баттулгын баруун гар гэгдэх Л.Гансүх сайдын суудлаасаа буугаад удалгүй УИХ-ын даргын зөвлөх болжээ. Тэрээр өчигдөр "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө "АН болон түүний тэргүүлж байгаа Засгийн газар сонгогчдоо хуурч, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасныхаа эсрэгээр Тавантолгойн хэлэлцээрийг байгуулбал 2016 оны УИХ-ын сонгуульд АН ялагдана" гэж онцолжээ. Энэ эрхэмийн ярилцлагаас Тавантолгойн хэлэлцээр хууль бус, төмөр замыг консорциумд өгөх ёсгүй, төр өөрөө барьж мэдэлдээ байлгах ёстой, маш ашигтай зам, 10 жилийн хугацаанд л өртөгөө нөхнө гэсэн байр суурьтай байгаа нь тодорхой байна.
УИХ-ын дарга З.Энхболдын толгойлдог фракцын гишүүд ч эхнээс дуугарч эхлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "УИХ-ын даргын сануулгыг дэмжиж байна" гэдгээ илэрхийллээ.
Энэмэтчилэн Х.Баттулгын зорилго З.Энхболдтой хүч хавсарснаар биеллээ олох боломж бүрдэж Тавантолгойгоор талцуулж хэрэлдүүлээд шийдэлд хүрэхгүй гацсан хэвээр нь үлдэж мэдэх л юм.
BAYARAA · 2017/11/02
Z.ENKHBOLD OOROO HUNII HIISENIIG HULGAILJ DEEREMDEJ AVDAG LUIVARCHIN SHUU DEE JISHEE N GRAND BAISHIN ENE BOL ZOVHON MINII DUU AJILJ BAISAN GAZARIIG DUUTEIGEE GOLIIN TSARAILJ BAIGAAD AVCHIHSAN GESEN ENE HUN MONGOLIIN TORD AJILAH YOSGUI SHUU DEE ZONDOON YUM BAINA LUIVARDAJ AVSAN YUM N
Зочин · 2015/04/08
Үнэхээр ард түмний эрх ашгийг боддог ыол Женко ингэж элдэв гацаа хийж өрсөлдөгч компанидаа саад хийж төрөөр тоглоод байх хэрэггүй шүү дээ. Өчигдөрөөс Фракцгүй бочихож байгааг харх л үлдлээ
Зочин · 2015/04/08
UUR YAMARCH ARGA BAIHGUI EE TAWAN TOLGOIL BIDNII AMIND ORNO
Зочин · 2015/04/08
ТТ гэрээ 6 хууль зөрчсөн гэж ярьсан байсан. Ямар хуулиуд юм бэ?
Зочин · 2015/04/08
HAMGIIN GOL NI ULS ORNIIHOO TULUU GESEN VVDNEES ULSIIN IH HURLAAR ORUULJ BNA GEJ OILGOJ BGA HARIN SVVLD NI ELDWIIN YM BOLWOL ULSIIN IH HURAL HARIUTSLAGAA VVREH HEREGTEI SHV
Зочин · 2015/04/08
battulgiig ih demjdeg bailaa getel odoo arail uur sanagdaad baihshig
Зочин · 2015/04/08
minii huwid bol ene ih taalagdad baig****de ardchilsan uls gedgee haruulj chadlaa ge4j uzsen sanal dewshuulj chadaj bn shuuj shuumjilj chadaj bn hen hendee gomdolgui shiidehiig hussen ene bas boloh l asuudal
Зочин · 2015/04/08
6н жил баттулгад боломж олголоо одоо болоо сайханбилэгээ чи зоригтой энийг хийх хэрэгтэй чиний ард чамайг гэж мянга мянган ард иргэд байгаа
Зочин · 2015/04/08
Эхнийх нь 6 жил гацаалаа одоо араас нь Энхбол д дарга хэдэн жил гацаах гэж дайрч байгаан бол
Зочин · 2015/04/08
З.Энхболд, Х.Баттулга хоёр эртнээс ганзага нийлэх болсон энэ ямар нэгэн санаа байна юу л бол гэж бодож байна шүү
Зочин · 2015/04/08
haltmaagiin haltar batsaan chi zugeer muruuruu ****ee unjuulaad ywj baisan deer bh shuu
Зочин · 2015/04/08
ard tumniihee ugiig sonsdog baimaar bn aa ene saihnbileg shig sanal asuulga awdagch yumuu
Зочин · 2015/04/08
ard tumnii huleelt bol zugeer l tolgoinuudiig hudulguj ediin zasgiin hyamralaas awrah ywdal bailaa gej
Зочин · 2015/04/08
eh orniihoo tuluu bus uuriin ashiigiin tuluu ywdag deed zergiin hun chin ene haltmaagiin battulga baihguiyu
Зочин · 2015/04/08
SANAA NI ZUW BOLOWCH ZAWSARAAR NI HII OIRCHIH WII DEE
Зочин · 2015/04/08
МӨНГӨТЭЙ ХҮН ЮУ Ч ХИЙЖ БОЛНО ГЭДЭГЛ ЭНЭ БХДАА ХАРЖЛ БАЙЯ 14 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДЭНЭ ГЭДЭГТ ИТГЭЛ СУУЖ БХААС
Зочин · 2015/04/08
JENKO YU CH HIIHGVI BJ HORON HOTGUUSH HIIHDEE SAIN YMA
Зочин · 2015/04/08
ene tawan tolhoig saatuulah sanaa jenkogiin sanaa bsan gejvv arai dendvv ymaa
Зочин · 2015/04/08
jenko odoo boliwol taarna chinii ner hvnd hvn chanar muutaig hench medne shv dee araas ni enkhbold oroh gee yu
Зочин · 2015/04/08
76 TOLGOI 6 JILIIN TURSH SHIIDCHIHGVI YASAN YM BOLOO IRGEN BI ULS TUR MEDEHGVI CH GSEN ERUNHII SAIDIIG HIIH GEHEER NEGL TOM AJIL HIIDEG ORGIOD GATSAAJ ORHILOO 14 HONOGTOO BAGTAAD SAIN SHIIDWER GARWAL ZVGEERL BNA HVLEEHL VLDLEE
Зочин · 2015/04/08
HAMGIIN GOL NI ULS ORNIIHOO TULUU GESEN VVDNEES ULSIIN IH HURLAAR ORUULJ BNA GEJ OILGOJ BGA HARIN SVVLD NI ELDWIIN YM BOLWOL ULSIIN IH HURAL HARIUTSLAGAA VVREH HEREGTEI SHV
Coyu · 2015/04/07
Олон жилийн турш яригдаад хэрэгжээгүй асуудал 14 хоногын дотор УИХ-р шийдвэрлэчихнэ гдгт нэг л итгэлтэй бус бндаа, Шийдлийн ЗГ-т нь үлдээгээд шийдүүлчихсэн нь дээр бсын бишүүдэээ
wee · 2015/04/07
Asuudalch nom jurmiinha daguu yvj bh shgee zasgiin gazr ene asuudliig meddeg bhs umnu UIH ene asuudliig meddeg bsn shu de thlr hen henee ghw hamtdaa l shiideed goln hurdn hriug grgj ireh hergtei l bn daa
Зочин · 2015/04/07
Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдэх ёстой гэж хуулиндаа заасан байхад огцруулна гэдэг хууль бус хэрэг ш дээ
Зочин · 2015/04/07
Энхболд одоо юу болоод гэнэтхэн сөрж орж ирээд бнаа аа асуудлаа ЗГ-р нь шийдүүлчхээч
Зочин · 2015/04/07
Alivaa asuudlaa zohitsood yvchihval zgr shuu deee gatsaagaad bwl hend heregtei yumbee
Зочин · 2015/04/07
mongoliin uls turchid geed bgaa munhag tolgoitnuudiin eeljit mungunii zodoon
Зочин · 2015/04/07
ARAI ERT MEDEGDEL KHIIKHIKHLEE. GEREEGEE BATALCHIKHAAD ULSIIN IKH KHURAJD MEDEELEKH BAISAN UAM.ZALUU NASNII AAGAA GEJ....
Зочин · 2015/04/07
populistuudiin populizm e****ee endees hen yo aldhav geheer ard tumen l hohirno doo
Зочин · 2015/04/07
Эхнийх ни 6 жил гацаалаа одоо араас нь Энхболд дарга хэдэн жил гацаах гэж дайрч байгаан бол
Зочин · 2015/04/07
Жэнко ийн халааг авсан хүн одоо хэдэн жил гацаах бол доо.
Зочин · 2015/04/07
Өөрөө ч хангалттай мэдээлэл олж аваагүй байж, хүмүүст буруу мэдээлэл тараагаад байх юм энэ энхболд.
Зочин · 2015/04/07
Хуулиндаа бол УИХ ярилцана гэсэн байгаа тиймээс шууд огцруулна гэж дайрдаг хууль бус л байна даа Энхболд даргаа
Зочин · 2015/04/07
ТТ гэрээ 6 хууль зөрчсөн гэж ярьсан байсан. Ямар хуулиуд юм бэ? нэг нь хуул; зөрчсөн гэдэг дээр нөгөө нь ирээд 3.2.2.2 ҮАБЗ зөрчөөөгүй гэсэн. Энхбөлд дарга илүү мэдээлэл өөрөө олж илүүү мэдээлэл тараах хэрэгтэй
Зочин · 2015/04/07
УИХ хэлэлцээд шийдсэн нь дээр юм байна дөө. Хуулийн хүрээндээ л ажиллах нь зөв ш дээ
Зочин · 2015/04/07
Х.Баттулгыг сангийн сайдаар томил
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/07
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!