Улаанбаатар хотод талийгаачдынхаа шарил дунд амьдарч буй айл өрхийн тоо сүүлийн жилүүдэд нэлээд өсчээ. Шарил ухагчид ч эгнээгээ тэлсээр.

Тэр бүү хэл гадаад, дотоодын компаниуд Нарангийн энгэр дэх шарилын газрыг шарилтай нь ухаж, түрж хаяад газрыг нь авдаг болжээ. Монголчууд эрт дээр үеэс нас барагсдынхаа газрыг онголж, хөл хорьж, цээр тогтоодог байлаа. Энэ бол том хүндлэл. Гэтэл саяхан нэгэн иргэн манай сайтад хандаж, ээжийнхээ шарилыг олохоо больсноо өчиж, харамсалаа илэрхийлэв.

Түүнийг Г.Эрдэнэ-Мандах гэдэг ажээ. Тэр ингэж ярьж байна.

-Та одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Өө, одоо би хувиараа л хөдөлмөрлөж байна. Америкт 11 жил амьдарсан.

-Америкт хараар хөдөлмөр эрхэлж байв уу?

-2000 онд чинь тэнд цөөхөн Монгол иргэн байлаа шүү дээ. Би Чикаго хотод найман жил боллоо. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ тэнд үлдээгээд шинээр төрсөн ач нараа аваад Монголдоо ирээд байна.

-Ач нар чинь хаана харъяалагддаг вэ?

-Америкийн иргэн тул энд хоёр жилийн хугацаатай түр оршин суугчийн бүртгэлтэй байгаа.

-Монголдоо ирсэний чинь дараахан нэгэн сонин явдал тохиолдсон гэсэн. Юу болсон юм бэ?

-Аа тийм. Монголдоо ирсэний дараахан нэг шөнө талийгаач ээжийгээ зүүдэллээ. Тэгээд маргаашаас нь ээжийнхээ шарил дээр очмоор санагдаад болдоггүй. Ээж минь 1996 онд 50 гаруйхан насандаа өвчнөөр өөд болсон юм. Ах дүү нар, Америкаас ирээд амарч байсан хүүхдүүдээ дагуулж, идээ будаагаа бариад очлоо л доо. Нарангийн энгэрт оршуулсан байсан юм. Гэтэл ээжийгээ нутаглуулсан тэр хавийн оршуулгын шарилуудыг бүгдийг нь трактораар түрээд хаячихсан байлаа. Гадаадын компаниуд юм барьж байгуулж байгаа юм байх. Том том тракторууд шарилыг шороотой нь хамж түрээд овоолчилсон байв. Ингэж болохгүй шүү дээ. Аавын минь шарил өөр газарт бий. Яг хэвээрээ байна лээ. Гэтэл Нарангийн энгэрт Хятад иргэдийн шарил огт хөндөгдөөгүй, харин хэдэн монголчуудынх нь шарил байхгүй болжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу