Нийтлэлч, судлаач Д.Ганхуяг  "Дээсэн дөрөөтэй Засгийн газар" нийтлэлдээ " УИХ-дахь "МАХН-МҮАН-ын  Шударга ёс эвсэл"   намаараа биш, зарчмаар хуваагдчихав.

Тэд Засгийн газрыг огцруулахад бэлэн байгаа хэрэг. О.Баасанхүү дөнгөж “битүүлсэн” Засгийн газрын нэг гол тулгуур С.Баярцогтыг “хазах” гэж дайрав. Энэ байдлаар бол Засгийн газрыг унагах санал парламентад орж ирж гэмээ нь авч үлдэх найдлага тун бага болж, үр дүнд нь эвсэл задрах болов" хэмээн дүгнэсэн билээ. Тэгвэл энэ дүгнэлт биелэлээ олоход тун дөхсөн бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянгын гар дээр буй "Ерөнхий сайдыг огцруулах" бичигт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд намрын чуулганы нээлттэй зэрэгцээд гарын үсэг зурахаар тохиролцсон тухай эх сурвалж мэдээллээ.  Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах тухай бичигт УИХ-ын гишүүн А.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, болон Г.Уянга, О.Баасанхүү нарын гишүүд гарын үсэг зураад байгаа юм. 

Э.Сүрэн

sonin.mn