Баянчандмань сумын Засаг даргын орлогч болон нэр нөлөө бүхий хоёр хүний хамт хүчингийн хэргээр шалгаж байна
2015/09/29
Энэ сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумд ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын Засаг даргын орлогч Б.Х, Засаг даргын Тамгын газрын дарга н.А нарын гурван төрийн албан хаагч хүний биед ноцтой халдаж зодож гэмтээсэн мөн хүчингийн хэрэгт сэжиглэгдээд байна.
25 настай хохирогч эмэгтэй Б-г тухайн өдөр удирдлагууд нь малын гоц халдварт өвчин гарсан гэж хуурч дуудан айлын унага тамгалах найранд ирүүлсэн гэнэ. Улмаар хэрэгт холбогдсон нөлөө бүхий гурван төрийн албан хаагчид бүсгүйг сэхээнд ортол зэрлэгээр зоджээ. Хохирогчийн ар гэрийхэн болон эмч нарын зүгээс хүчирхийлсэн байж болзошгүй гэж үзээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гомдол гаргаж, шинжилгээ хийлгэсэн байна. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа бөгөөд хэрэв хүчиндсэн нь илэрвэл Эрүүгийн хуулийн 126-д зааснаар хүчингийн хэрэгт буруутган эрүү үүсгэх юм.
Хэргийн газарт очиход Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж тасарсан байдалтай машиндаа байсан гэнэ. Харин хохирогч бүсгүй машины гадаа биеийн байдал тааруу их хэмжээгээр зодуулсан байдалтай хэвтэж байжээ. Одоогоор хэрэгт сэжиглээд байгаа гурван хүнийг Эрүүгийн хуулийн 96-д зааснаар буюу бусдын биед хүнд гэмиэл учруулсан хэрэгт сэжигтээр татан Төв аймгийн Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг баривчилж цагдан хориод байгаа бол нөгөө хоёр сэжигтнийг гадуур байцааж байгаа юм байна.
Хохирогч эмэгтэйн биеийн байдал сайжраагүй байгаа бөгөөд одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Бүсгүйн ар гэрийхэн хэлэхдээ “Биеийн байдлыг нь хэлэхэд ч хэцүү муу байна. Үнэхээр их гомдолтой байгаа учир эцсээ хүртэл явна” хэмээж байв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2015/09/30
Ardchilsan namiin unenhuu nuur tsarai ene dee
Зочин · 2015/09/29
ugaasaa ZDO nar mnamii neren door orson zasag dargiin hun baidag sh de buh ZDO nariig ajlaas ni hal
Зочин · 2015/09/29
iim l shahaanii humuus zasag dargiin orlogch hiidgiig medej av
zulaa · 2015/09/29
Medleg bolovsrolgui,yos surtahuungui,tomchuudiin bugs dolooj alban tushaald ochigsodiin unen dur turh!
Зочин · 2015/09/29
Doodhoo ch zahirch chadahgui iim ymnuud turiin alband ajillad l bj bdag nuguu SOTS niigmiin ued ajild orhod 3 ueiin tuuh avdag bsan eniig sergeemeer ymaa ulaan mahnii buzruud
Зочин · 2015/09/29
Ulaan maxand shunagsdiig shorond ni amitan bolgodog gj sonssiin bn. Gesgeelee xuleej avxd beldeerei gaj dontonguudaa.