Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн есдүгээр сарын 08-нд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Тэгвэл эл асуудлыг өнөөдөр 14:00 цагаас хэлэлцэх юм.

ЗГ-ын гишүүнийг огцруулах уг асуудлыг тухайн үед Үндсэн хуулийн цэц хянаж үзээд хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг нь О.Баасанхүү гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 заалтад Үндсэн хууль зөрчсөн байна гэж. Үүнийг хууль журмынхаа дагуу хэлэлцээд явах байх. Шууд бус утгаараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудалд саад болох зорилготой, улс төржсөн шийдвэр гаргалаа хэмээн тайлбарласан.

Харин Төрийн ордонд С.Баярцогтыг Үндсэн хуулийн цэц, “Шударга ёс эвслийн бүлэг” тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаяр хамгаалж байгаа гэх шуум гарч, О.Баасанхүү гишүүнийг гомдооход хүргэв. Хайртай ах нь түүний эсрэг байгаа нь түүнд илүү хүнд тусах нь аргагүй юм.

Гомдомхой Хүүтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог нар санал нэг байгаа бөгөөд Шударга ёс эвслийн бүлгээс гарна гэдгээ бүлгийн хурал дээрээ мэдэгдсэн байна.

Тэгэхээр эвслийн бүлэг задрах асуудал яригдаж магадгүй байна.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn