Шарил шүтсэн тэнэглэл
2015/10/22
Арав гаруй сарын өмнө СХД-ын 9-р хорооны нутаг дэвсгэрээс занданшуулсан шарил олдож нийслэлчүүд нэг хэсэгтээ л шуугисан. Гэсэн ч удалгүй Архангай аймагт анх байсан нэгэн эрдэмтэй хүний шарил болох нь тогтоогдож, мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийх зэргээр мартагдсан.
Харин өнөөдөр/10.21/ Аграмба Р.Санжайжавын биеийг Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд заллаа. Уг хүн нь 1826-1905 оны хооронд амьдарч байсан бөгөөд мөнхийн бясалгал хийж гэгээрсэн гэнэ. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс "дээрх биеийн нугас, тархи нь амьсгалж байна. Иймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй” гэж үзжээ. Улмаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яам үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчилж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дугана босгожээ. Дуган барих нийт хөрөнгөөс 164 сая төгрөгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс, үлдсэн 300 саяыг нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлж ийнхүү дуганы чулуу болгожээ.
Бас болоогүй өнөөдөр, маргааш хоёр өдөр төв ганданд сүсэгтэн олонд тухайн биеэс авшиг, жанлав хүртээх юм гэнэ дээ. Ай яасан ч ухаарч болдоггүй их тэнэглэл вэ?
Итгэлт хамба руу зорчиж, эрвийж дэрвийхээрээ цуглуулсан мөнгөө барж буй талаар олон ч сэтгүүлч бичсэн дээ. Гэтэл Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нь "Энэхүү шүтээн биеийн увидас Итгэл хамбынхтай адил" гэж тодорхойлсон. Тухайлбал "1960, 2002 онд багш шавийн шүтээн бие байрлаж байсан Содномдаржаа ууланд түймэр гарчээ. Гэхдээ тус хоёр шүтээн бие байрлаж байсан газраас нэг төөгийн хэмжээтэйгээр холоор түймэр дайрч өнгөрч байсан” хэмээн ярьж байх аж. Манайхан ч гэж үй олноороо цуглаж, хүний хүүрээс адис авчих санаатай дайрцгааж байх. Үхээрийн бузар гэж нэг юм байдаг тухай хөгшчүүл ярьдагсан. Тэр нь өнгөрч гэхэд айхгүй ч гэсэн аягүй баймаар юм.
Хүний шарилыг дээдлэн онголж болох боловч өнөөгийн бидэн шиг хамаг амьдралын утга учраа даатгаж, түүнд л нэг гар хүрчихвэл тэнгэрээс бөөн хөрөнгө унаад ирэх юм шиг санадаггүй байх.
Энэхүү шарилыг энэ сарын 24-25-нд нутагт нь аваачиж оршуулах аж. Тэгсэн нь ч зөв. Гэтэл ингээд л өнгөрөх юман дээр улаан мөнгөгүй гэж байж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 164 саяыг гаргасан байх юм. Харамсах ч багадмаар.
Үүнээс гадна мухар сүсэгт хүмүүсийн сүсэг, итгэлээр дамжуулан 300 сая төгрөг цуглуулсан. Нэгэнт л энэ шарил нь ид шид, энгүй гайхамшигийг үзүүлээгүйгээс хойш энэ хандивыг залилан гэж үзэх үндэслэл бий. Ингэж л зүгээр нэг хүүрээр хүртэл хөрөнгө цуглуулж, бизнес хийж байдаг байх. Итгэлт хамба бол үүний хамгийн ойрын, энгийн жишээ мөн.
Б.БОЛД
tonshuul.mn
Зочин · 2015/10/23
HAR YADARGAA BGA DAA KKK.
Зочин · 2015/10/23
Мунхаглал гэхээс оор юу хэлэх вэ. Цогцос хувцаслаж шутэж бишрээд л ...
zochin · 2015/10/23
buryadiin itgelt hamba yag ingeed l suuj bdagiin shd yag adilhaan.
Зочин · 2015/10/23
Нутагт нь аваачиж оршуулах хүүр ч гэх шиг, хүн ойлгохгүй зүйлийнхээ дайсан нь болдог гэж үнэхээр үнэн юм да. Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдөө, өөрийн эргэн тойрныхноо л тийш нь очуулаагүй бол болоо юм биш үү. Ямар эрхтэй гэж энэ гэгээнтний биеэс адис авах гэсэн бусад хүмүүсийг муулна вэ. Тэр хүмүүс өөрсдийн хүслээр, өөрсдийн мөнгөө хандивлаад мөргөж байгаа нь чамд ямар хүртээлтэй юм. Хуулиар олгогдсон эрхээ эдлэж байна. Тэгэж ир дургүйцээд байсын бол тэр хүмүүсийн дэргэд очоод наад юмаа яриад явахгүй яасын. Худлаа нэтээр гайхуулахаас чаашгүй юмнууд.
Зочин · 2015/10/23
Хүн юу шүтэх нь хүний эрх шүү дээ, ийм юм бичиж хүмүүсийн дургуй хүргэх ямар хэрэг байна да.
Жаргал · 2015/10/23
Монголчуудыг дордуулсан гол зэвсэг нь, цорын ганц арга зам бол энэ шашин байсан юм шүү.
Шашин хүчээ авахын хэрээр Эзэнт Гүрний, Монголын маань сүр сүлд нь доройтсоор ирсэнийг санаж явууштай.
энхтөр · 2015/10/22
Нэрээ биччих зориг байхгүй байж битгий дэмий юм яриад бай муу шашингүй үзэлтэн минь,миний юу шүтэж амьдрах нь чамд ямар ч хамаагүй.
Зочин · 2015/10/22
үхсэн хүний хүүрэнд мөнгөө өгдөг хүүрнээс их сайн цацрага гарна гэдэг чойжамц монголчуудтай зүгээр л тэнэгүүд. тэнэг ороны амьдрал муу бдаг дэлхийн жишиг..төвд
Зочин · 2015/10/22
uur bichih yum alga uu. ene uls ornii odoogiin baidal yunaas bolson yaj ene baidlaas garah be geh met uurt bolon busdad uls orond maani heregtei sedeveer bichildee. huvi humuusiin shuteh bishreh erh n neeltei saihan niigemd amidarch bna shuu dee. harin ch manai uls-d laliin shashin n neg ih huchee avaagui bna. oiriin heden jilees tolgoigoo booson butuu urt huvtsastai kazak golduu huuhnuud haragdah bolson ene bol nuguu laliin hatuu deg jayagiig dagdag humuus bii bolsonii jishee.
зочин · 2015/10/22
Гандангаар дайрч гарахад хэдэн давхар дугаарлах уртын урт очёр болон нэг ламтан хоёр мянган төгрөгөөр шарилын газар байсан чулуу гээд худалдахад өрсөлдөн авцгаахыг хараад гайхаж явлаа
Зочин · 2015/10/22
b.bold gej ymar durak be bid mongoloo sutachly olon tumenii yugaa shuteh n chamd ymar hamaa bha ch
Зочин · 2015/10/22
Гандангаар санаандгүй явлаа. Хэдэн давхар уртын урт очерт дугаарлах хүмүүсийг хараад гайхлаа Нэг лам хувцастай настай хүнээс уутанд савласан арав шахам чулууг шарилын газар байсан чулуу гээд хоёр мянган төгрөгөөр уралдан авч байгааг хараад бас гайхлаа Манайхан чинь яасан итгэмтгий юм бэ? тэнэг ч юм уу
Эсэргүү · 2015/10/22
Монголчууд минь ээ, шашин шүтэж болно, гэхдээ арай учиртай байгаач. Арай дэндүү гэмээр мунхарцгаах юм. Энэ арай хэтэрнэ ээ. Наад зах нь Ганданд байдаг нураасан дуганы ганц муу баганыг шидтэй гэж их мөргөцгөөх юм даа. Лам нар нь ч учрыг тайлбарлаад өгөх сэтгэл алга. Мөргүүлж л байх жишээтэй. Тэнд нэг супер лам гараад ирлээ гэвэл бүгд тийшээ хамаг байдгаа тавиад тууна. Ёстой балай завхарсан юм. Миний шашин гаднаасаа дийлдэхгүй, зөвхөн дотроосоо идэгдэнэ гэсэн Буддагийн үг манайд л хэрэгжиж байх шиг.
jar · 2015/10/22
muuhai bna,
Зочин · 2015/10/22
humuus ene huurend orgoj bga handivaa tsugluulaad tsetserleg ch ymuuu mongol ulsad heregtei ym hiisen bol iluu deer baij de mongolchuud mini hezee ene muhar susegee bolih boldoo
зочин · 2015/10/22
Б. Болд битгий өөрөө тэнэгтээд байгаарай.Чи үхвэл хүүр болно. Энэ чинь чамаас арай өөр түвшний юм яригдаж байгаа болохоор битгий өөрийнхөө хоосон сэтгэхүй, мэдлэггүйгээ түмэнд суртачлаад бай.
zochin · 2015/10/22
Huurhii duu oyunii hoosroloo gej Tuvduudiin araas oroh zamaa tavij ehelj baina duuuuuuuuuuuuuu