Өнөөдөр баруун аймгийн нутгаар, 25-ны өдөр ихэнх нутгаар, 26-ны өдөр зүүн аймгийн нутгаар цас орж, салхи 16-18 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, эрс хүйтрэнэ гэж ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замууд болон даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах түгжрэл үүсэх зэрэг саад гардаг. Мөн хөдөө орон нутгийн иргэд шуурганд хөөгдөх, малтайгаа уруудах амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьчилан сэргийлж, малын бэлчээрлэлтэнд онцгой анхаарах шаардлагатай ажээ. Тиймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихы иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Н.Ганаа