“O&BN” ХХК-ний барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ
2015/10/27
Барилгын ослоор амиа алдах, гэмтэх хэрэг цөөнгүй гардаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж бусдын амь насанд хүрч, бусдын биед гэмтэл учруулах хэрэг ч цөөнгүй гардаг.
Тэгвэл барилгын дээрээс төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүрэг, “UB palas”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж толгой хагаллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад ”O&BN”ХХК-ний орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас труба төмөр унаж, БГД-19 хороонд оршин суух Г /эр.25н/-ийн толгой дээр унаж гэмтэл учруулсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
Б.Анир