Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийт харилцагчиддаа зориулан 2013.02.25-07.15-ны хооронд “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяныг зарлаж азтай 6 харилцагчийнхаа зорилгыг 10 сая, 20 сая, 30 сая төгрөгөөр санхүүжүүллээ.

Урамшуулалт аяны тохирлыг 2 удаа зохион байгуулсан бөгөөд сүүлийн тохирлыг 7-р сарын 19-ний өдөр Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулан хүргэсэн юм.

Урамшуулалт аяны хоёр дахь тохирлоор Цэрэндашийн Мөнхцэцэг 10 сая төгрөг, Пүрэвдоржийн Чинбат 20 сая төгрөг, Амаржаргалын Эрдэнэбат 30 сая төгрөгийн эзнээр тус тус тодорлоо. Эдгээр азтай харилцагчид бүгд байр орон сууцтай болох зорилго тавин ажиллаж хөдөлмөрлөж байгаа бөгөөд Голомт банк энэхүү эрхэм зорилгод нь томоохон санхүүжилтийг олгож байгаадаа баяртай байна.

Уншигч танд эргэн сануулахад “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аян нь Голомт банкаар үйлчлүүлсэн харилцагч бүрт оноо олгож, тэрхүү оноогоороо банк болон худалдаа үйлчилгээний байгууллагуудаас бүтээгдэхүүн үйлчилгээг үнэгүй авах болон 10 сая, 20 сая, 30 сая төгрөгийн сугалаанд оролцох боломжийг олгосон юм.

Гал голомтоо бадраах эрхэм зорилгоо санхүүжүүлсэн нийт харилцагчиддаа баяр хүргэе!