chingis

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод байгаа. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн бүх нийтээрээ амардаг.

Тэгвэл энэ өдөр арваннэгдүгээр сарын 12-нд буюу ирэх пүрэв гаригт тохиож буй юм байна. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Төрийн ордонд “Чингис хаан” одон гардуулах ёслол болох юм байна.