Налайх дүүргийн III хороонд байрлах уурхайн хоёр цооногт хүн унасан хоёр ч дуудлага өчигдөр иржээ. Энэ дагуу Уул уурхайн аврах ангийн бүрэлдэхүүн Л-ийн эзэмшлийн бичил уурхайд 98 метрийн гүнд агааргүйдэж ухаан алдсан хоёр эрэгтэйг эсэн мэнд гаргаж авсан байна.

Мөн энэ өдөр ашигладаггүй хуучин уурхайд гурван хүн орж унажээ. Агааргүйн улмаас 45-38 насны хоёр эрэгтэй нас барж, ухаан алдсан нэг иргэнийг эсэн мэнд гаргаж авчээ. Иймд мэргэжлийн байгууллагаас ашиглагдахгүй хуучин уурхай орж, амь насаа эрсдэл оруулахгүй байхыг захиж байна.Ашигладаггүй уурхайн нүхэнд орсны улмаас хоёр иргэн нас барав