Шинээр хэлэлцэгдэж буй гэр бүлийн тухай хуульд “гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэвэл хариуцлага тооцно” гэх заалт байгаа ажээ. Үүнийг сонссон эрчүүдийн зарим нь айдастай байгаа бол дургүйцэж, бухимдах хүн ч олон байгаа юм.

Эрчүүдийн сэтгэлийг хямраасан уг хуулийн талаар “Ард даатгал”-ын Ч.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлж, ийн сандарчээ. Тэрбээр нүүр номондоо “Гэр бүлийн тухай хуулийг Яаж шийтгэх вэ? Шоронд хийх vv? Шvvхдэх vv? Засааг нь тасдах уу? Сонинд нийтлэх vv? Тэгээд эргvvлээд суулгах уу? Хувь хvний амьдрал, сонголт, эрх челее гэх юм огт vгvй, тер хvний амьдрал руу хэт орсон, хуулиар зохицуулах нь зев vv?гэсэн байна. Ямартай ч гэр бүлийн тухай хууль батлагдвал нууц амрагийн тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэдэг болох юм байна.

Н.Ганаа