ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.С Африкийн Угандад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдож ажиллаж байхдаа амиа алдсан байна.

Тодруулбал дэд хурандаа Б.С ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтаад тэр чигтээ сэрээгүй ажээ. Тиймээс зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа ажээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нас барсан бөгөөд талийгаачийн цогцосыг өчигдөр эх оронд нь авчран, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Талийгаач БНЭУ-ын Хилийн хүчний академи зэрэг олон газарт алба хашиж байсан бөгөөд Удирдлагын сургуулийн анхны сонсогчдын нэг байжээ. Мөн Уганда руу явахын өмнө эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамрагдсан байжээ. Тиймээс зүрхний шигдээсээр нас барсан болох нь эргэлзээтэй байгаа аж.

 

 

Н.Чимэг