Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн шинэчлэл нэрийдлээр багагүй өөрчлөлт хийсэн. Тухайлбал, замын хөдөлгөөний тугжрэлийг бууруулна хэмээн Беларусь улсаас 10 ширхэг угсраа автобусыг тус бүр нь 400 саяар авчран төв замаар зорчуулж буй.

 

Үүний зэрэщээ нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, богиносгосон нь иргэдийн бухимдлыг төруүлсэн билээ. Төв замаас өөр чиглэлд явах боломжгүй угсраа автобус үйлчилгээнд гарсан нь нүдээ олсонгүй. Мөн том оврын автобусыг чиглэл бүрт зохистой хуваарилж чадахгүй байсаар өдийг хүрлээ.

 

Тухайлбал, “5 шар-Офицеруудун ордон” чиглэлд угсраа, энгийн гээд олон автобус ойр ойрхон зорчихдроо бараг хүнгүй явдаг гэхэд буруудахгүй. Багшийн дээдийн урд талын автобусны буудлын орчимд хел хөдөлгеөн ихтэй. Гэтэл “5 шар-Офицеруудын ордон” чиглэпийн автобусанд суух гээгүй л бол тэнд автобус хүлээж 40 минут зогсох нь энүүхэнд.

 

Ирдэг автобусны ихэнх нь өнөөх “5 шар-Офицеруудун ордон" гэсэн хаяггай, дотор нь цөөхөн хүн суусан харагдана. 3 минуг тутамд ирдэг энэ чиглэл ийм сэлүүхэн хүнтэй байхад 40 минут хүлээпгээд ирдэг зарим чиглэлийн автобус чихзлдсэн хүнтэй байх жишээтэй. Би хэдхэн хонотйн өмнө XIX хороолол орох гэж Багшийн дээдийн буудлаас автобус хүлээж цөхрөнгөө барсан юм.

 

Харах тоолонд "5 шар-Офицеруудын ордон” гэсэн хаягтай нь л ирнэ. Бүр хоёр ч угсраа автобус ирээд л хүн суухгүй явсан даа. Надтай ижилхэн чиглэлд явах гээд хүлээж буй хүмүүс мөн л бухимдсаар, 40 минут хүлээсний эцэст “БММЗ-Улаанхуаран” гэсэн хаягтай автобус пиг дүүрэн ирэв. Араас нь сэлүүхэн автобус ирэх нь худпаа хойно хүмүүс чихзлдсээр л орсон. Төв зам дагуу явдаг тэр опон автобусыг бусад чиглэлд явж буй цөөхөн хэд дээр нэмээд хуваарилж болдоггүй юмуу.

 

Э.Төвчимэг