Баянгол дүүргийн иргэдийн гомдлын мөрөөр зөвшөөрөлгүй баригдаж, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, оршин суугчдын аюулгүй байдалд халдсан нэгэн өргөтгөлийн барилгыг албадан буулгалаа. Тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 67 дугаар байрны оршин суугч Ш.Сонин гэгч дур мэдэн хоёр давхрын хонгилын гадагш гардаг тагтыг сунгаж өргөтгөл барьжээ.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс уг өргөтгөлийг 67 дугаар байрны аврах хаалгыг таглаж барьсан тул гал гарахад иргэдийг аврах боломжгүй болгосон хэмээн дүгнэжээ. Мөн Газрын алба болон бусад холбогдох албанаас зөвшөөрөл аваагүй тул ийнхүү албадан буулгав.