Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С. Зориг агсны гэргий Д.Булганыг саатуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.

Тэгвэл дөнгөж сая 14:00 цагаас ЦЕГ-аас энэ талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр цахим орчинд түгсэн дээрх мэдээлэл үнэн гэдгийг хэлэв. Харин түүнийг ямар шалтгаанаар саатуулсан талаар асуухад “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.