Монгол Улсад элэгний С вирустэй 400 гаруй мянган иргэн байдаг. Дээрх иргэдэд зориулж “Оном” сангийн тусламжтайгаар элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр болсон билээ. Уг эмийг оруулж ирэх асуудал нь Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбатай хамт сураггүй болчих вий гэсэн айдас төрсөн. Тэгвэл элэгний С вирусийн эсрэг хэрэглэх “Харвони” эмийг энэ долоо хоногт оруулж ирэх талаар нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа мэдээллээ. Эхний ээлжинд элэгний С вирусээ батламжлагдсан 10 лабораторит шинжлүүлсэн 1600 хүнд дээрх эмийг олгох гэнэ.

Ингэхдээ нэг курс буюу гурван хайрцаг эмийг 1200 ам.доллараар худалдах аж. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс дээрх эмийг уусан бол тасалдуулж болохгүй, иймээс бэлэн мөнгөө бэлдэж байж уг эмийг авч уух хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм. Дээрх мөнгийг төгрөгт шилжүүлхэд 2389200 төгрөг болж байна. Энэ нь зөвхөн нэг курс эмчилгээний мөнгө гэдгийг санах хэрэгтэй. Мөнгөгүй хүн өвчилж болохгүй жишээг дээрх эмний мөнгөн дүнгээс харж болно. Салбар яамны зүгээс мөнгөгүй бол дараагийн ээлжийн эм ирэх хүртэл мөнгөө олоод уугаарай гэх зүйл хэлсэн.

Эмч мэргэжилтнүүдийн зүгээс дээрх эмийг уусан бол тасалдуулж болохгүй, иймээс бэлэн мөнгөө бэлдэж байж уг эмийг авч уух хэрэгтэй гэдгийг сануулж байгаа

Энэ нь олон улсын зах зээлд худалддагаас хэд дахин хямдруулсан үнэ гэдгийг албаныхан сануулж байгаа. Гэвч иргэдийн зүгээс “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлтөнд оруулж өгөөч гэх саналыг ихээр тавих болсон талаар Элэгний төвийн зөвлөх эмч, доктор Д.Наранжаргал хэлж байсан юм. Харин энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Энэ асуудлыг судалж, хэлэлцэж байгаа” гэсэн юм.

Манай улсын нэг айл өрх сард дунджаар 970 гаруй мянган төгрөгийн орлогтой тэгвэл энэ эмийг авахын тулд гурван сар хоолгүй хонох болчоод байна. Иймээс иргэн та өөрийн эрүүл мэнддээ анхаарахгүй гэл бүлийнхээ идэх хоолыг хасан байж эмчлүүүлэх нь болж байна шүү.

Т.Буянаа