Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гарчээ
2015/11/22
"The Mongolian Mining Journal" сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаачийг бусдын гарт амиа алдсан гэж шуугиж байгаа ч шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээд байна. Гэвч задлан шинжилгээний эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа билээ.
Тэрбээр baabar.mn дэх өөрийн хуудсаар дамжуулан хамгийн сүүлд “Ядарсан ба задарсан бүх хүнд зориулав”, “Эрдэнийн өргөөд ба нэг урилга”, “Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага” , “Чингисийн гэзэгний найр” зэрэг нийтлэлийг бичсэн юм.
"Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага" нийтлэлд нь "Нийслэлийн төвийн газар нэг иймэрхүү байдлаар анх олгогдож, нэр хаяг өөрчлөгдсөөр өндөр үнэтэй оффисийн бизнес болсоор байна. Янз бүрийн аргаар газрыг анх авдаг биз. Эрдэнэ сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж газар аваад, нидэр дээрээ түрээсийн бизнес хийж суугаа нь жаахан жудаггүй юм даа. Бодвол мань эр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын тусламжаар ирэх жил барина, Баянголын хүүхдүүдийг Найрамдал зусланд зуу зуугаар нь амраадаг, “Монголын залуучуудын эвсэл” гэдгийг идэвхтэй ажилладаг болгосон гээд хэлэх үг, хийсэн зүйл бий л байлгүй. Гагцхүү нийтийн төлөө хийгээд байна уу, бизнес, сонгууль фракцийн ажил нь шуудраад явна уу гэдэг ялгаа заагтай болохгүй бол горьгүй" хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, талийгаач маань энэхүү нийтлэлээрээ дамжуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж, салбарынх нь сайд хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрийг барьж өөрөө ашиг олж байна хэмээжээ.
http://bolormaa.niitlelch.mn/content/7338.shtml
Юутай ч талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Харин олон нийтийн зүгээс үнэн мөн нь тогтоох болтугай хэмээн залбирч суугаа юм.
Д.Дуулим
www.24tsag.mn
Энхээ · 2015/11/24
Болормаа сайн сэтгүүлч байсан уу гэвэл байсан гэхдээ арай ч бичиж байсан зүйлээсээ болж хорлогдох нь ч хаашаа юм бэ.Өдөр болгон хэн нэгэн үхэж хэн нэгэн төрдөг хорвоо ш дээ сэтгүүлч нар минь .
Зочин · 2015/11/24
Монголд илрүүлэх боломжгүй хороор хордуулж алсныг үгүй гэх газаргүй. монголын төрийн эзэгнэсэн улс төр биенесийн мафи аюултай бөгөөд урт гартай шүү
Зочин · 2015/11/23
траншенд үхэж байгаа бөбө болгоныг яаанаа улс төрийн аллагауу? захиалагт уу? хордуулав уу? хараалгав уу? гээд шуугих уу? энэ хүн хийсэн юмтай хэлэх үгтэй ? уул уурхай улс төрчидийг илчилдэг шүүмуилдэг байсан болоод харамсаж халаглаж байгаан за
Зочин · 2015/11/23
Нэг сэтгүүлч үхэх юмуу, өвдөхөд л бөөн шуугиан гаргах юм, энэ хэвлэлийнхэн. Өдөр болгон л хүн өвдөж, үхэж байгаа шүү дээ. Тэднийг бас алагчлалгүй бичиж шуугиж байвал яасан юм бэ хэвлэлийнхэн минь ээ.
Зочин · 2015/11/23
eoe neg hun uhehed hurtel ter huntei holboh yma yajihsan uls gehere ingej bie bienee barij ided duusdag bnaa ydaj hoid nasand n hurtel naad hunee taiban ybulaj mongol hun uhaantai humuus ym bol
Зочин · 2015/11/23
Эрдэнэ орсон түүх болгон будилдаг шүү
шаабар · 2015/11/23
Задлан шинжилгээг хэний шийдвэрээр хэн хийсэн нь их чухал даа. Зоригийн үхэл иймэрхүү л байдлаар ул мөргүй 17 жил болсныг санах хэрэгтэй. Гэхдээ гадны нөлөөгүй эндсэн байхыг үгүйсгэх гэсэнгүй. Олон хүнд сэжиг төрөөд байгаа учраас үнэн мөнөөр нь мэдээлээсэй хэмээн хүсэж байна. Уг нь мэргэжлийн хүмүүсийн оролцоотой комисс томилон задлан хийсэн бол зүгээр байж дээ. Эрх баригчдийн булхайг илчилсэн сэтгүүлч гэнэт нас барна гэдэг тохиолдлын гэхэд эргэлзээтэй л юм.
Зочин · 2015/11/22
Epdeneegiin tyxai bichce n cejigtei dee
Зочин · 2015/11/22
irgen · 2015/11/22
Um ma ni bad ne hum ger bul bolon turul turugsudud ni gun emegnel ilerhiilye