С.УЯНГА

Туркийн “216 Япи үрэти худалдаа” компани хотын даргын хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанитайгэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамтарч ажиллах байсан ч хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцлоос болж иргэний болон Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүхээр маргаанаашийдүүлсэн. Гэвч туркүүд одоог хүртэл хохирсон хэвээр байгаа юм байна. Турк улсын “216 Япи Үрэтихудалдаа” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

11-26-2Манай улсад хөрөнгө оруулалт хийсэн туркүүд“Грандлайн” компанитай бүтээн байгуулалтын ажилдхамтарч ажиллах байсан ч удирдлагуудынзөрчилдөөнөөс ажил нь зогсч, хувьцаа болон гэрхорооллын төслийн ажил нь өөр компанид шилжээдбайгаа. Та Туркүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгчөөр анхнаас нь ажилласан учраас бодитмэдээллийг өгөх байх?

–Туркүүд “Грандлайн” компанитай 2013 оны есдүгээр сарынэхнээс Б.Чулуудайтай холбогдон хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж, арванхоёрдугаар сард Хамтран ажиллах гэрээ хийсэн.

Тэдний хамтарч ажиллах зорилго нь Баянзүрх дүүргийн XIIхорооны нутаг дэвсгэрт 15 га газарт гэр хорооллын дахинтөлөвлөлтийн ажлын хүрээнд 150 сая ам.долларын төслөөр “Түмэн–Амгалан” цогцолборыг барих байсан. Гэрээн дээрээүндэслээд Монгол Туркийн хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай “Грандлайн” компанийг байгуулсан. Туркууд“Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг 200 мянган ам.доллараар худалдаж авсан. Дараа нь төслийг хэрэгжүүлэхбэлтгэл ажил туркүүдийн хөрөнгөөр хийгдсэн байгаа. Тухайлбал,төсөл хэрэгжүүлэх зар сурталчилгааны зардал, айлуудыг нүүлгэжбайранд оруулах, газар чөлөөлөх, орон сууц барих газаршорооны ажил, ажилчдын цалин хөлс, оффисын зардал гэх мэт.Мөн барилга барихдаа ашиглах гол технологи тунель форумын хэв хашмал, тоног төхөөрөмж оруулж ирэх зардалорсон.

Туркүүд энэ төслийг хэрэгжүүлэх эхний ажлууд хийгдсэний дараа компанийн удирдлагууд ойлголцохгүй болсон үеэснадтай холбогдсон. Туркүүдтэй анх уулзаад тэд Монголд яах гэж, ямар зорилгоор орж ирсэн, тэгээд хамтраад олонажлууд хийгдэж эхэлсэн зэргийг сонсоод би энэ бол компанийн дотоод зөрчил, хувьцаа эзэмшигчдийн асуудал байнагэж харсан. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн зөрчлийн талаар ярихад эрт байсан учраас хувьцаа эзэмшигчид эвзүйгээ олоод төслийг хэрэгжүүлээсэй, мөн манай улсад гадаадын хөрөнгө оруулалтаар туршлагатай компаниар бүтээнбайгуулалт нь хийгдээсэй гэж Монгол Улсын иргэн хүний болоод хуульчийн хувьд хүссэн. Мөн туркүүд Монголын хууль,эрхзүйн талаар сайн ойлголтгүй байсан учраас эхний ээлжинд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх хэрэгтэй, 50 хувийнхувьцаа эзэмшигч Б.Чулуудайтай адил тэгш эрх эдлэх ёстой гэдгийг зөвлөсөн.

Асуудлыг шүүхийн шатанд очиж хурцдахаас нь өмнө дотооддоо шийдээд бүтээн байгуулалтыгүргэлжлүүлж болохгүй байсан хэрэг үү?

– Уг нь манай улсын Компанийн тухай хуулиар хамгийн эхэнд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж гүйцэтгэхудирдлагыг сонгож, хэрхэн ажиллах гэрээг хийсэн байх ёстой. Гэвч хамтарсан компани байгуулагдсанаас хойшхувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж байгаагүй юм билээ. Тэгээд туркүүд Б.Чулуудай руу хувьцаа эзэмшигчдийн хуралхийх зар болон хэлэлцэх асуудлын саналаа хүргүүлсэн. Гэвч ямар ч хариу санал ирээгүй учраас хувьцааэзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлын товоо хүргүүлж туркүүд Монголд ирсэн. Хуралд Б.Чулуудайганцаараа ирсэн. Тухайн үед туркүүдийн дарга нь юм шиг эвгүй зан авир гаргаж, тэднийг учиргүй загнаж байсан. Бихувьцаа эзэмшигчдийн хурал дээр байсан учраас та нар адил тэнцүү 50:50 хувийн хувьцаа эзэмшигч учраас хэн нь чнэгэндээ даргасахгүй. Асуудлаа дотооддоо шийдэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Харин Б.Чулуудай санал гаргаж, гуравхоног хойшлуулсан ч хуралдаа ирээгүй. Туркүүд дахиад хувьцаа эзэмшигчийн хурал зарласан ч мөн л ирээгүй,тэдэнтэй уулзахгүй хэсэг хугацаанд холбоо тасарсан. Мөн туркүүдийг компанийн хашаагаар оруулахгүй байсан учраас арга мухардсан. Анхнаасаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээгүй учраас компанийн удирдлагын бүх эрхмэдэл Б.Чулуудайн гарт байсан. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй учраас Туркийн талаас Б.Чулуу­дайгүйцэтгэх эрх мэдлийг хууль бусаар авч, компанийн үйл ажиллагааг явуулж байгааг тогтоолгох, компанийн үйлажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосныг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан юм. Иргэний шүүхээс хуульзүйнүндэслэлгүй, дэмий шаардлагыг бидэнд маш ихээр тавьж, мөнгө нэхэмжлээгүй байхад их хэмжээний тэмдэгтийнхураамж төлөхийг шаардах зэргээр шүүх дээр хугацаа алдагдсан. Ингэж байх хооронд Б.Чулуудай Монголын олонулсын ба үндэсний арбитрын шүүхэд гэрээ цуцлуулах, хувьцаа буцаалгах нэхэмжлэл гаргасан. Гэтэл яг гэрээн дээрбол асуудал үүсэхэд хэн нэгэндээ мэдэгдээд асуудлаа шийдэж чадахгүй бол зургаан сарын дараа арбитрын шүүхэдхандана гэж заасан байдаг.

Энэ маргааныг гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэж харах хүн ч байна?

–Нэгэнт Арбитрын шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан учраас туркүүд хариуцагч болж, хувьцаа эзэмшигч Б.Чулуудайдсөрөг нэхэмжлэл гаргасан. Б.Чулуудай компанийнхаа худалдсан 50 хувийн хувьцаагаа буцааж авах, гэрээгээцуцлуулах, өөрөөс гаргасан хөрөнгө 762 сая төгрөг нэхэмжилсэн байсныхаа 662 саяас шүүх хуралдааны явцадтатгалзсан. Б.Чулуудай нэгэнт шүүхэд хамтарч ажиллахгүй гэсэн гомдол гаргасан. Туркуудын оруулсан хөрөнгийнталаар санхүүгийн тайлан өгдөггүй зэрэгтэй холбоотойгоор туркүүдийн итгэл буурч, төсөл хэрэгжүүлэхэд оруулсанхөрөнгө болох 1.3 сая ам.доллараа нэхэмжилсэн.

Шүүхэд хандахаас өмнө туркүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийхийг иххичээсэн. Тухайн үед Чулуудайг яах гээд байгааг ойлгохгүй байсан ч одоо эргээд түүний гаргаж байсан авир, үйлдлийгхарахад анхнаасаа энэ төслийг хэрэгжүүлэх сонирхол байгаагүй мэт харагддаг.

Гэрээндээ бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан ч туркүүд гэрээгээ зөрчсөн гэдгийгБ.Чулуудай хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан?

–Туркийн “216 Япи Үрэти худалдаа” компани нь тунел форумын хэв хашмал үйлдвэрлэдэг компани биш. Түмэн–Амгалан цогцолборын зураг Туркэд хийгдсэн. Тэр зураг нь Монголд ирээд хөрвүүлэгдсэн байдаг юм. Гэтэл Б.Чулуудайшүүх хурал дээр ч “Үгүй ээ, энэ зураг бол Монголд 35 сая төгрөгөөр хийгдсэн” гэж хэлсэн. Хэзээ ч тийм томцогцолборын зураг 35 сая төгрөгөөр хийгдэхгүй. Туркэд 100 гаруй мянган доллараар хийсэн баримт нь байдаг. ЗургийгТуркэд хийх талаар болон Монголын нөхцөлд тохируулж хөврүүлэх талаарх гэрээнүүд нь байдаг. Зар сурталчилгаа,хамтран ажиллах гэрээн дээрээ ч тунель форумыг ашиглан барилга барих, ноу хау–технологиор барилгыг барихталаар бичээстэй байдаг. Мөн тунель форум гэдэг технологийг Б.Чулуудай Туркэд очиж үзээд үйлдвэрлэдэгкомпанитай нь гэрээ хэлцэл хийгээд ирсэн байдаг. Энэ дагуу Монгол Туркийн хамтарсан “Грандлайн” компанизахиалгаа өгөөд, туркүүд мөнгөө шилжүүлж, уг технологиор барилга барих гол техник тоног төхөөрөмжийг зургийндагуу захиалан, монгол руу ачуулсан юм билээ. Гэтэл Б.Чулуудай ийм техник, тоног төхөөрөмж, бараа биш, бэлэнмөнгө авна гэсэн шаардлага тавьсан байсан. Туркүүдтэй шүүхэд хандаагүй байх үедээ хятадуудтай хамтрах талааряриа хэлэлцэл хийгээд явж байна гэсэн мэдээлэл туркүүдэд ирж байсан. Арбитрын шүүх дээр дөнгөж асуудал үүсчбайхад “Бэрэн” группт төслөө зарах гэж байна гэж дуулдаж байсан. Харамсалтай нь энэ үнэн болох нь арбитрийншүүхийн шийдвэр гарсанаас хойш сар хагасын дараа Бэрэн группд Грандлайн ХХК–ийг төслийн хамт худалдах гэрээхийснээр нотлогдоод байгаа. Грандлайн ХХК–ийн бүх хувьцааг төслөө маш өндөр үнээр “Бэрэн” группт худалдсанбайна лээ.

Бэрэн группт ямар үнээр зарсан гэж?

– Мэдээж сарын дотор өндөр үнээр компани зарах асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Удаан хугацааны яриа хэлэлцээр,судалгаа шинжилгээ шаардах асуудал. Тодорхой тоог нь хэлмээргүй байна, одоохондоо нууц байг. Гэрээг нь харахадхувьцаагаа туркүүдэд зарсантай харьцуулашгүй их мөнгөөр худалдсан байна лээ.

Тунель форумаар барилга барина гэдгийг анхнаасаа Б.Чулуудайтай зөвшилцөөгүй юм бишүү. Туркүүдэднайзынхаа компаниас бараа авчирч шахсан гэсэн мэдээлэл байна лээ?

–Чулуудай өөрөө тунел форум гэж ямар технологи байдгийг Туркт очиж үзээд, уг технологиор барилга барих, техникхудалдан авах гэрээн дээр өөрөө гарын үсэг зурсан мөртлөө Арбитрын шүүх дээр Б.Чулуудай тунель форум гэж юубайдгийг одоо л сонсч байна гэж хэлсэн гээд бод доо. Бид тэрийг нь няцаасан. Харилцаа сайн байхдаа гаргаж байсанзар сурталчилгааны каталог, хамтран ажиллах гэрээн дээр нь тунель форумаар хийнэ, но–хау технологиор хийнэ гээдбиччихсэн байдаг. Мөн туркүүд Б.Чулуудайг тунел форумын үйлдвэртэй танилцаж байсан бичлэгийг нь хурлын явцадгаргаж үзүүлсэн. Тийм болохоор Арбитрын шүүх тунель форумын техник, тоног төхөөрөмжийн үнийн 50 хувийггаргуулахаар шийдсэн байх.

Арбитрын шүүх энэ хэрэг дээр найман өдөр хуралдсан гэж сонссон. Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуунбус байвал давж заалдах юмуу гомдол гаргах эрх байдаг уу?

–Уг нь оруулсан хөрөнгийг 100 хувь гаргуулж шийдэх байх гэж бодож байлаа. Харамсалтай нь Арбитрын шүүх 827.2мянган ам.доллар гаргуулж шийдсэн. Мөн анх Арбитрын шүүх хэргийг яаж шийдсэн тухайгаа танилцуулж байхдаатуркүүдийн нэхэмжлэлийн шаардлагын 1,2,3-ыг хүлээж авсан гэж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2,3дугаарт Б.Чулуудайгийн хууль, дүрэм, гэрээ зөрчсөн нэлээд хэдэн чухал заалт байсан. Гэтэл шийдвэр бичгээр гарчирэхдээ яг тэр хэсэг нь хасагдчихсан байсан. Тухайн үед туркүүд сонсч байсан, би бас сонссон, орчуулагч байсан,бичлэг хийгдсэн. Арбитрийн шүүхийн ирүүлсэн тэмдэглэлийг нь үзэхээр дээрх шаардлагыг хүлээн авсан талаар бичсэнмөртлөө шийдвэрт бичгээр гарахдаа хасагдсан байгаа юм. Уг нь арбитрын шүүхийн найман өдрийн хурал бүхлээрээбичлэг хийгдсэн. Гэхдээ надад бичлэг өгөхгүй гэсэн. Арбитрын шүүх дутуу бичигдсэн зүйл техникийн, тоо, тооцоолол,аргачлалын алдаа гаргасан бол засвар, нэмэлт хийх эрхтэй. Тэрний нь дагуу бид гомдол гаргасан боловч хүлээжаваагүй. Хамгийн аюултай нь Арбитрын шүүхийн шийдвэрийн шийдэл хэсэгт дээр давж заалдах эрх байхгүй. Арбитрыншүүх хамгийн дээд тал нь гурван өдөр хуралдсан байдаг бол турк, Б.Чулуудай нарын маргаан дээр найман өдөрхуралдаж 28 хуудас шийдвэр гарсан.

Мөнгөн дүн дээрээ хоёр тал нэлээд маргасан юм билээ. Санхүүгийн баримтыг судалж шинжлэх боломжбайгаагүй юмуу ?

– Б.Чулуудай өөрөө 762 сая төгрөг нэхэмжилсэнийхээ 662-оос нь татгалзсан. Угаасаа нэхэмжилсэн мөнгөө гаргасансанхүүгийн баримт нь тааруухан байсан даа. “Грандлайн” компани гаргасан зардлынхаа нэхэмжлэлийг туркүүд рууявуулаад тэр дагуу ньТуркууд мөнгийг цаг тухайд нь шилжүүлдэг байсан юм билээ. Гэтэл Б.Чулуудай арбитрын шүүхдээр Улаанбаатар банкнаас зээлсэн есөн тэрбум төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хэлсэн чтэрийг нь нотлох баримт бараг байгаагүй дээ. Одоо ч очоод харсан Жанжин клубын хэсэгт Грандлайны хийсэн ажил 10 тэрбумд хүрэхгүй. Бас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас авсан 11 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан ньтодорхойгүй. Хэрэв туркүүд энэ бүхнийг үнэлүүлсэн бол ямар инээдтэй тоо гарч ирэх байсан бол. Гарсан зардал,санхүүгийн баримт дээр шинжээч томилуулъя гэсэн ч харамсалтай нь Арбитрын шүүх хүлээж аваагүй.

Туркүүд “Грандлайн” компанийн нягтлангаас хоёр тайлан гаргаж өгөхийг шаардсан гэдгийг Б.Чулуудайхэлсэн байсан?

–Туркүүд хоёр тайлан гаргана гэдгийг мэдэхгүй шүү дээ.

Туркүүдэд 827 278 ам.доллар Грандлайн компанийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайгаас олгуулахаарарбитрын шүүх шийдвэрлэсэн байсан. Энэ асуудал ямар шатандаа байгаа вэ?

–Б.Чулуудай туркүүдийн эзэмшдэг байсан 50 хувийн хувьцааг өөр дээрээ хууль зөрчиж, Туркуудын оролцоогүйгээршилжүүлээд авчихсан. Арбитрийн шүүхээс 50 хувийн хувьцаа шилжүүлэхийг Туркийн “216 Яапи Үрэти худалдаа” ХХК–ддаалгасан, Чулуудай тэдний оролцоогүйгээр яаж хувьцааг өөртөө шилжүүлж авсан нь ойлгомжгүй. 100 хувийнхувьцаагаа “Бэрэн” группт шилжүүлчихсэн байгаа. Тэгсэн хэрнээ туркүүдэд өгөх ёстой 827278 ам.доллараас нэг чдоллар өгөөгүй. Уг нь хуулиараа “Грандлайн” компанийн эрх залгамжлагч “Бэрэн” групп төлбөрийг барагдуулахүндэслэлтэй. Гэхдээ нэг аюултай зүйл нь манай улсад хууль хэрэгждэггүйн жишээгээр Арбитрын шүүхээс “Грандлайн”компанийн 50 хувийн хувьцааг буцааж өгөхийг туркийн “216 Япи Үрэти худалдаа” компанид даалгасан. ГэтэлБ.Чулуудай туркүүдийн оролцоогүйгээр тэдний эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг өөр дээрээ шилжүүлээд авчихсанбайгаа юм. Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ч гэсэн Туркийнкомпанид хувьцааг нь буцааж шилжүүл гэсэн шаардлага тавих ёстой, сайн дураар биелүүлэхгүй байсан ч албадагбиелүүлэхдээ тэднээр хувьцаа шилжүүлэх ажлыг албадаж хийлгэх ёстой. Гэтэл туркүүдэд хандаагүй. Улсын бүртгэлдээр аль наймдугаар сард хувьцаа нь шилжүүлчихсэн байгаа юм. Дээр нь Монгол Улсын Арбитрын тухай хууль,олон улсын гэрээ конвенцын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэл Монголд биш туркт хийгдэх ёстой. Гэтэл Монголыншүүх хууль бус захирамж гаргасан, энэ захирамжийн оролцоогүйгээр Чулуудай хувьцааг өөртөө шилжүүлсэн байгааюм. Чухам ямар журмаар яаж авсныг ерөөсөө ойлгохгүй байгаа. Чулуудайгаас өөр хүнд бол гадаадын компани 50хувийн хувьцаа эзэмшигч бол хэзээ ч ингэж шилжихгүй дээ.

Харин эсрэгээрээ “Грандлайн” компани Монголд байгаа учраас туркүүд Монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр 827 278 ам.доллараа авах ёстой. Тэгээд Б.Чулуудай компаниа “Бэрэн” группт шилжүүлчихсэн байдаг. Тиймээс бид “Бэрэн”компаниас мөнгийг гаргуулж өгөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тавьсан. Туркүүдийн 50 хувийнхувьцааг Б.Чулуудай хууль бусаар шилжүүлж авсан учраас Захиргааны шүүхэд хандах боломжтой. Гэвч туркүүд удаанхугацаагаар шүүхийн байгууллагад хандаад залхсан, түргэн шиг мөнгөө олж авахыг бодож байна.

Та яриандаа манай улсын хууль хэрэгждэггүй гэж хэд хэдэн удаа хэллээ?

–Бид нар хэчнээн хуулийн дагуу төрийн, хуулийн байгууллагуудад хандаад болж өгдөггүй хэрнээ Б.Чулуудай хуульбусаар явахаар ажил нь бүтээд байдаг. Энэ бол мөнгө албан тушаалтай бол манай улсад бүгд болж байдагбичигдээгүй хууль үйлчилж ноёрхсоны, хууль хэрэгждэггүйн тод жишээ. Хэрэв Б.Чулуудай хотын даргын хүү бишбайсан бол түүний маш олон хууль бус үйлдлүүд дэмжигдээд явахгүй байсан.

Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, нийслэлийн хөрөнгө оруулалтаас авсан Чулуудайн дэд бүтцийн ажил яагаад ашиг сонирхлын зөрчилд орохгүй байгаа юм. Яагаад хууль хүмүүст ялгаатай үйлчлээд байна вэ. АТГ ямарөнцгөөс харахаараа ашиг сонирхлын зөрчил биш гэж хардаг юм. Иргэд “Грандлайн” компанийг сонгосон ч “уучлаарай, хууль нь зөрчилдөөд байна” гээд аав нь ч хүү нь гэр хорооллын дахин төлөвлөлт болон дэд бүтцийн ажлаас татгалзах ухамсартай байх хэрэгтэй биз дээ, шударга юм бол.