Хорвоо дээр хүн болж мэндэлснээс хойш хэзээ ч ганцаардаж үзээгүй Б үлдсэн насаа ганцаараа өнгөрөөх уйтгарт өдрүүд үргэлжилсээр. Өдөр хоногийг өвчиндөө шаналан, дархлаагаа сулруулахгүй байхын төлөө бүхий л хүчээ шавхан амьдрахын төлөө тэмцэнэ...

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Харамсалтай нь тэр энэ өвчинг оргилуун, дэврүүн залуу насныхаа саваагүй занд хөтлөгдөн бэлгийн хэвийн бус харилцаанд орсноор олж авсан нь энэ.

Сая сая будаанаас зүүний үзүүрт тогтсон ганцхан будаатай хүний амь нас, амьдралыг зүйрлэдэг. Ийм үнэтэй зүйлээ тэр хоромхон зуурын жаргалаар сольсондоо өнөөдрийг хүртэл харамсаж сууна.

Жам ёсоороо бус бэлгийн замаар авсан бузар өвчнөөс болж хорвоог орхих нь тодорхой болсондоо өөртөө гомдож, өөрийгөө зүхнэ. Түүнийг халдвар тээгч гэдгийг мэдэн ажил, найз нөхөд, гэр бүл нь хүртэл орхин одсон. Тэр энэ ертөнц дээр тээж төрүүлсэн ээжтэйгээ л үлдсэн. Үхтэл үр харам гэж. Ээж нь л хүүгээ асран хамгаалж яваа залуутай нэгэн найз маань уулзаж байсан тухай надад хуучилж байсансан.

Бурхан хүмүүсийг бүтээхдээ бүгдийг нь төгс бүтээгээгүй нь харамсалтай. ДОХ-ын халдвар тээгчдийн ихэнхи хувийг нь гей хүмүүс 71.6 хувийг эзэлж байгаа юм. Бисекс хүмүүс 36.5 хувийг, трансжендер 1.6 хувийг, Гетеросикс 21.1 хувь ДОХ-ын халдвар тээгч болжээ. Энэ хүмүүс хэвийн бус бэлгийн харилцаатай больё гэж сонгож төрөөгүй нь лавтай. Үүнийг л бурхан мартаж. Тэгээгүйсэн бол тэд жирийн хүмүүс шиг аж төрөн жам ёсоороо хорвоогийн мөнх бусыг үзэх байсан. Хүмүүс бид хүнийг алгачилж үзэх эрх үгүй гэдгээ санах нь зүйн хэрэг. Ийн хэлэхийн учир нь бэлгийн хэвийн харилцаатай хүмүүс ч халдвар тээж яваа.

Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол манай улсад бүртгэгдээгүй байгаа нь олзуурхууштай тал. Халдвартай 10 эхээс төрсөн 12 хүүхдэд (хоёр эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж хяналтанд оруулсан талаар мэргэжлийн хүн тодотгосон.

Өнөөдөр арванхоёрдугаар сарын нэгний өдөр. Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулдаг. Монгол улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн байдаг. Тэгвэл энэ энэ оны арван нэгдүгээр сарын байдалаар ба 2015 нийт 194 тохиолдол бүртгэгджээ. НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 862 хүн байх магадлалтай байна гэж судалсан байна.

Монголын минь гэрэлт ирээдүйн түлхүүрийг атгаж яваа залуус минь ийм өвчин бүү тусаасай. Саваагүй зандаа хөтлөгдөн бурхан мартсан заяа руу санаатайгаар хөл халтиран бүү ороосой гэж захих гэж ийн өөрийгөө үгээ сийрүүлэн сууна. Насан туршдаа уучилж болдоггүй алдаа гэж бий.

 

Х.Даваа