УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны шүүхээр хорих ялын хэмжээ буурч, 2 жил 8 сар болсон юм.
Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 31-нд анх хоригдсон.
Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон найман сарыг нь хасахаар хоёр жил болдог.
Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан хоёр жилийн ял эдэлж, 2026 оны нэгдүгээр сард суллагдана. Түүнд мөн энэ хугацаанаас өмнө магадлангаар суллагдах боломжтой гэж байсан.
Тэгвэл тэрбээр хоригдох хугацаандаа сайн хүмүүжсэн тул эрт суллагджээ гэх мэдээлэл цахим орчинд тараад буй билээ.
ШШГЕГ-аас энэ талаар мэдээлэл тодруулахад, Т.Аюурсайхан суллагдсан гэдэг ташаа мэдээлэл. Т.Аюурсайхан суллагдаагүй. Хугацаа нь дуусах болоогүй. Хорих 409 дүгээр ангид хүмүүжиж байгаа гэв.
САНУУЛАХАД: Өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Улмаар тухайн нэр бүхий шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцээд, Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан юм.







Зочин · 2 цагийн өмнө
SADAR SEKSY XUMUUSN TACHAANGUI OWORTN80955877
Зочин · 2 цагийн өмнө
ERCHUUD ZALYYGN AXN SERELTEI ANUSN NUXN DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXNOO BOOBN DOLOONOO ANUSDAAD SEKSEER AL SEKSDEED TOMSGN XELEERE GOE DOLOOGOOD80955877