"Сахал" Эрдэнэбилэгийн эзэмшлийн "Улаанбаатар хотын банк" хотын А зэрэглэлийн газрыг хууль зөрчиж, авсан уу
2015/12/09
Хотын А зэрэглэлийн бүс буюу Баянгол зочид буудлын эсрэг тал, Гурван гал худалдааны төвийн урд талын талбайд “Улаанбаатар хотын банк” 26 давхар барилга барихаар болжээ.
Барилгын ажил ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ гэж байгаа ч тэд хашаагаа босгочихсон байна. Харин хажуу дахь барилгаасаа 1 метрийн зайд барих гэж байгаа тул Гурван галынхан үүнийг эсэргүүцэж буй юм билээ. Учир нь 16-аас дээш давхар барилга барих гэж буй бол хажуу дахь барилгаасаа 45 метрийн зайд барих ёстой юм байна. Үүнээс гадна яг ийм газар саяхан 24 тэрбумаар зарагдсан. Гэтэл барилга хоорондын зай тооцолгүй, хууль дүрэм зөрчиж, ямар аргаар энэ газрыг хэн хувьчилж авав. Цаашлаад Улаанбаатар хотын банк гэдэг нь хэн гэх эрхэмийн мэдэлд вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. Ингээд Улаанбаатар хотын банкны жинхэнэ эзнийг олохын тулд түүх сөхөх хэрэгтэй болно.
Тэгвэл 1998 оны 1-р сарын 7 нд Улаанбаатар сангийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын хөгжлийн банк” байгуулах нийслэлийн засаг даргын саналыг дэмжсэн тогтлоолыг НИТХ Тэргүүлэгчид гаргасан байдаг. 1998 оны 1 сарын 28-нд Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл хуралдаж Улаанбаатар банк байгуулах ажлын хэсгийг сонсоод “төр ба хувийг өмч оролцсон ХХК байхаас гадна Улаанбаатар банкыг байгуулах, дүрмийн сан нь 500 сая төгрөг бөгөөд 51 хувийг Улаанбаатар сан эзэмших шийдвэр гаргажээ. Ингээд 2001 оны 6-р сарын 14-нд Улаанбаатар хотын банкны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гарч банкны дүрмийн санг 2 тэрбум болгох Монгол банкны шаардлагын дагуу Улаанбаатар сан 500 саяыг тодорхой 3 иргэнийг нийлээд 500 сая төг нэмж хийжээ. Гэхдээ Улаанбаатар хотын банкыг М.Энхболдын мэдэлд байдаг гэх мэдээлэл бий ч Х.Баттулга халаасандаа оруулчихсан хэмээх яриа байгаа юм. Тэгвэл Сахал Эрдэнэбилэг нь 1990 оны эхээр женкотой хамт ганзагын наймааанд явж байсан үй зайгүй найзынх нь нэг. Тиймдээ ч Х.Баттулга уг хувьцааг Эрдэнэбилэгт зарсан гэх мэдээлэл байдаг юм. Ямартай ч “Улаанбаатар хотын банк” -ны нууц эзэн одоогоор “Сахал” Эрдэнэбилэг байна. Үүний цаадах нууцын нууц эзэн бөгөөд яавч хууль ёсны дагуу эзэмшээгүй, Гурван гал худалдааны төвийн урд талын, хотын А зэрэглэлийн томоохон газрыг хэн ямар аргаар хэрхэн авав гэдэг асуудал урган гарч байгаа юм.
Газрын тухай мэдээлэл дараагийн дугаарт үргэлжлэл бий. |
Н.Ганаа
Haltar · 2015/12/09
ULs oron ezengui ym shg bolj nastai humus duurch ur huhdud maani yaj amidarnaa
Bold · 2015/12/09
Urd hotin darga narin luivar arai heterch bna haju talin bair bas hazaina nurana
onon · 2015/12/09
ene baliar luivarchin gazrin.naimachin hylar M.Enhboldin naimaa shde
Зочин · 2015/12/09
Naas Zurag chin bish l bna daa ner I jil tomorrow iin vildberiin sanhvv hariu yasan zahiraliin Zurag bna sh dee
зочин · 2015/12/09
Үйлчлүүлэгчийн эрх, байгууллагын эрх ашиг, улаанбаатарчуудын эрх ашиг яригдаж байна. Дээдчүүл арай дэндэж байна шүү
Зочин · 2015/12/09
hotiin darga yu iim gazriin zahiramj gargachaad yu bodoj suudag yum bolooo
Зочин · 2015/12/09
tur zasag gj bn uu arai denduu yum bishuu
Зочин · 2015/12/09
arai ch engej barij bolohguishd
Зочин · 2015/12/09
ene muusaain bayachuud
Зочин · 2015/12/09
pisdaa. Uls orond yu bolood bna
Зочин · 2015/12/09
Зочин · 2015/12/09
зүгээр л 3 давхар граж баричуул хавь ойр машин тавих зай олдохгүй хэцүүшд